Өсвөр насны тослог, батгашилттай, эмзэг арьсанд зориулан бүтээгдсэн зөөлөн эссенц. Тослогийг хянаж, тайвшруулна. Хөнгөн бүтэцтэйгээр илүүдэл тослогийг хянаж, батгашилттай арьсыг тайвшруулан, арьсыг чийглэг, цэвэрхэн мэдрэмжтэй болгоно. Батганы дараах эмзэгшсэн арьсыг арчилж, арьсны хамгаалах ханыг бэхжүүлэхэд тусална. Хүчилгүй, арьсыг цочроохгүй, хөнгөн бүтэцтэй тул өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.
- 7 цагийн дотор нүүрэн дээрх батганы тоо 12.60%-иар буурч үрэвсэл, улайлттай батгыг тайвшруулна
- 12 цагийн дараах нүүрний тос ялгарал 17.50%-иар буурсан. Өдрийн турш арьсыг хэт тослог гялалзахгүй, цэвэрхэн мэдрэмжтэй байлгана. Арьсыг хуурайшуулахгүй.
- 7 хоногийн хэрэглээний дараа нүхжилт 38.72%-иар багассан. Тослог буурч, хар батга болон арьсны барзгар гадаргуу илүү толигор болно.
Тус бүтээгдэхүүн нь өсвөр насныхны батгашилттай арьсны онцлогт зориулан судалж боловсруулсан 6 төрлийн тусгай патентын бүхий технологиор үйлдвэрлэгдсэн.
- Дэвшилтэт технологиор ургамлын идэвхт найрлагыг гарган авсан
- Найрлагын тогтвортой, үр дүнтэй байдлыг дэмжсэн
- Арьсанд хурдан шингэж, хөнгөн мэдрэмж төрүүлнэ
- Тослог болон нүх сүвний асуудалтай арьсанд тохиромжтой
Бүтээгдэхүүний үйлчилгээ:
- Батгыг намдаах
- Тослогийг тэнцвэржүүлэх
- Нүхжилтийг агшаах
- Батганы улайлт, тавгүй мэдрэмжийг тайвшруулах
- Арьсны хамгаалах ханыг дэмжих
Бүтээгдэхүүний найрлага:
- Цайны модны ханд /Melaleuca Alternifolia Extract/: Батгатай арьсыг цэвэрхэн байлгаж, нянгийн хэт үржлийг багасгахад тусална.
- Оливын навчны ханд /Olea Europaea Leaf Extract/: Арьсыг тайвшруулж, тослогийг тэнцвэржүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Центелла азиатикагийн ханд /Centella Asiatica Extract/: Эмзэгшсэн арьсыг тайвшруулж, хамгаалах ханыг нөхөн сэргээхэд тусална.
- Гуайак модны ханд /Guaiacum Officinale Wood Extract/: Арьсыг тайвшруулж, цочролыг багасгахад дэмжинэ.
- Какаоны ханд /Theobroma Cacao Extract/: Антиоксидант үйлчилгээтэй, арьсыг хамгаалахад тусална.
- Гентиан буюу дэгд цэцгийн үндэсний ханд /Gentiana Scabra Root Extract/: Эмзэгшсэн арьсыг тайвшруулж, улайлт цочролыг багасгана.
- Никотинамид /Niacinamide/: Тослогийг тэнцвэржүүлж, арьсны өнгийг жигдрүүлэхэд тусална. Батганы дараах бараан, улаан сорвийг бүдгэрүүлнэ.
- Пептидүүд /Peptides/: Арьсыг тайвшруулж, хамгаалах ханыг дэмжин, батганд өртсөн арьсыг нөхөн сэргээхэд тусална.
- 10-гидроксидеканой хүчил /10-Hydroxydecanoic Acid/: Илүүдэл тослогийг хянахад дэмжлэг үзүүлж, батгашилттай арьсыг илүү цэвэрхэн, тэнцвэртэй байлгахад тусална. Жич: Хүчил гуужуулагч AHA/BHA шиг ойлгож болохгүй. Нэрэндээ “хүчил” гэж орсон ч гуужуулах хүчтэй хүчил биш, харин тослог тэнцвэржүүлэх чиглэлтэй туслах найрлага юм.
Бүтээгдэхүүний аюулгүй байдал: 134 төрлийн шинжилгээ, аюулгүй байдлын шалгуураар шалгагдсан.
- 63 төрлийн дааврын шинжилгээ
- 16 төрлийн стандарт чанарын үзүүлэлт
- 12 төрлийн нөөшлөгч бодисын шинжилгээ
- 10 төрлийн пестицидийн үлдэгдэл / диэтилен гликолын шинжилгээ
- Мөн SGS бодит хэрэглээний туршилтаар тайвшруулах, батга арчлах, тослог хянах, чийгшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй болохыг үнэлсэн.
Хэрэглэх заавар: Нүүрээ цэвэрлэсний дараа нэг ширхэг эссенцийн ампулыг авч, тагийг эргүүлэн нээнэ. Эссенцийг нүүрний арьсан дээр жигд түрхэнэ. Батгатай хэсэгт давхарлан түрхэж, зөөлөн товшиж шингээнэ.
Хэрэглэхэд тохиромтой арьс: Батгатай, үрэвсэл улайлттай, тослогжилттой нүхжилттэй, эмзэг мэдрэг арьс
Насны заалт: +12 дээш бүх насныхан
Хэмжээ: 30ш /нэг удаагийн битүүмжлэгдсэн савлагаа/