Олон төрлийн байгалийн гаралтай орц найрлагаар баялаг, усан суурьтай шингэн бүтэцтэй тул арьсанд богино хугацаанд шингэж гүн чийгшүүлж, арьсыг цайруулна.
- Арьсны өнгө бүдгэрч, барзгар мэдрэмж бий болох
- Тохой, өвдөг зэрэг хэсэг үрэлтээс шалтгаалан ширүүн, бараан болох
- Чийг дутагдсанаас арьс хуурайшиж, гуужих шинж илэрэх
- Нар салхинд түлэгдэхэд арьсны балансын тэнцвэр алдагдаж эмзэгшиж, улайх
Үйлчилгээ:
- Арьсны өнгийг гэрэлтүүлж цайруулна
- Чийгшил, тэжээлээр хангана
- Хөнгөн бүтэцтэй амархан түрхэгдэж, хурдан шингэнэ
- Наалдаж зууралдахгүй
- Амтлаг жимс, сэрүүн цитрусын хосолсон зөөлөн анхилуун үнэртэй
Үндсэн найрлага:
- Ниацинамид / Niacinamide / - Арьсны өнгийг жигд болгож, нөсөө толбыг бүдгэрүүлэн цайруулж гэрэлтүүлэхэд тусална.
- Ацерола жимсний ханд / Acerola Cherry Extract / - С аминдэмээр баялаг антиоксидант ханд. Арьсны өнгө алдалт, шаргал туяаг багасгаж, гэрэлтсэн харагдуулна.
- Цагаан нуур цэцгийн үрийн тос / Meadowfoam Seed Oil / - Арьсны чийгийг хадгалж, хуурайшилтаас хамгаалан зөөлөн толигор болгоно.
- Жожоба үрийн тос / Jojoba Seed Oil / - Арьсанд амархан шингэж, чийг тэжээл өгч, хуурайшиж таталдах мэдрэмжийг багасгана.
- Авокадо тос / Avocado Oil / - Тэжээллэг ургамлын тос. Арьсыг зөөлрүүлж, уян хатан, толигор мэдрэмжтэй болгоно.
- Гиалуроны хүчил / Hyaluronic Acid / - Чийгийг татаж хадгалан, арьсыг булбарай, чийглэг, гэрэлтсэн харагдуулна.
- Витамин B5 / Panthenol / - Арьсыг тайвшруулж, чийгшүүлэн, хамгаалах давхаргыг дэмжинэ.
- Оливын навчны ханд / Olive Leaf Extract / - Арьсыг тайвшруулж, эмзэгшлийг багасган, арьсны тэнцвэрийг хадгалахад тусална.
Бүтээгдэхүүний аюулгүй байдал: 34 мэдрэмтгий арьстай хэрэглэгчийн клиник туршилтаар оролцогчдын 100% нь бүтээгдэхүүнийг зөөлөн, цочролгүй гэж үнэлсэн. 4500+ эрсдэлтэй найрлагаас зайлсхийж, 138 эрх бүхий шинжилгээгээр баталгаажсан, 10 төрлийн химийн эрсдэлтэй нэмэлт найрлага агуулаагүй.
Хэрэглэх заавар: Усанд орсны дараа болон өдөр тутамдаа хуурайшсан үед биеийн бүхийл хэсэгтээ түрхэнэ.
Хэмжээ: 260мг