
Гарын арьсны онцлог
Гарын арчилгааг тогтмол хийх нь арьсыг залуу байлгах гол хүчин зүйл
Бидний амаар орж буй зүйлсэд агуулагдаж байдаг химийн хортой бодисыг элэг бөөр маань чадах хэмжээгээрээ шүүж цэвэрлэсний дараа цусанд өгдөг бол бидний арьсандаа түрхсэн бүтээгдэхүүний найрлаганд агуулагдаж буй бүх хортой хоргүй бодисууд ямарч шүүлтүүргүйгээр арьсаар нэвчин шууд цусанд ордгийг та мэдэх үү? Химийн хорт бодис арьс цусаар дамжин хаана очиж хаана бөөгнөрч юуг минь гэмтээж, ямар харшил үүсгэж хэзээ яаж гаж нөлөөгөө үзүүлэхийг бид тааж мэдэх аргагүй. Та гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо савлагаан дээрх орц найрлагыг заавал уншиж доорх 20н бодисоос агуулсан эсэхийг шүүж байж сонголтоо хийгээрэй!1. AvobenzoneChemical төрлийн нарны тосны найрлагуудын нэг. Биед чөлөөт радикал үүсгэдэг бөгөөд энэ нь урт хугацаандаа ДНК буюу хүний генд өөрчлөлт оруулж хорт хавдар үүсгэж болзошгүй бодис гэж үздэг.2. Isopropyl AlchoholPropenol, isopropenol ч гэж нэрлэгддэг энэ бодис үсний ангижруулагч, үнэртэй ус, биеийн скраб зэргийн найрлаганд өргөнөөр ашиглагддаг. Хүний биед Толгой өвдөх, эргэх, нүүр минчийж улайх зэргээр нөлөөлдөг. Ялангуяа хорт хавдартай хүний дархлааг шууд унагах магадлалтай гэж үздэг.3. SLS буюу Sodium Lauryl SulfateSLES буюу Sodium Laureth Sulfate Гоо сайхны бүтээгдэхүүн, шампунь, шүдний оо, саван зэргийн гол найрлага болгож ашигладаг угаагч бодисууд. Нүдэнд муугаар нөлөөлдгөөс гадна арьсаар дамжин цусанд орж хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй аюултай бодис гэж үзэж байгаа.4. TriethanolamineНүүрний хөөсөн саван, cleansing oil, cleansing balm зэрэгт өргөнөөр агуулагддаг. Нүдний өвчин үүсгэх, арьс үс хуурайшуулж харшил үүсгэх магадлал өндөр байдгаас гадна урт хугацааны турш биед хуримтлагдхаараа хүчтэй хорт бодис болж хувирдаг тул аюултай бодисын тоонд багтдаг.5. PEG буюу Polyethylene glycolГоо сайхны бүтээгдэхүүний найрлагад бүтээгдэхүүнийг зөөлрүүлэх зорилгоор маш ихээр ордог. Хүний биед харшил үүсгэхээс гадна урт хугацаандаа цусаар дамжин элэг зүрх бөөрөнд өөрчлөлт оруулах магадлал өндөр гэж үздэг.6. Synthethic colorsАмерикийн FDA-ээс хиймэл будагч бодисууд урт хугацаандаа хүний биед хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй бодис гэж үздэг.7. Sorbic acidГоо сайхны бүтээгдэхүүнийг муудахаас хамгаалдаг ариутгах бодисын найрлаганд оролцдог бөгөөд арьс, харшил үүсгэх магадлал өндөртэй гэж үздэг.8. Бүх төрлийн гормонЖишээ нь Эмэгтэй хүүхэд эстроген гормон орсон уруулын будаг удаан хугацаанд хэрэглэснээс болж доогуур цус алдалт, бэлгийн бойжилт хэт эрт явагдсан гэх зэрэг гаж нөлөө үзүүлсэн гэсэн судалгааны тайлангууд байдаг.9. Isopropyl MethyphenolТонер, сүүн шингэн, гарын тосны найрлаганд их ордог бөгөөд батга, тууралт гэх зэрэг арьсны асуудал үүсгэх магадлал өндөр гэж үздэг.10. BHT буюу Butylated Hydroxy ToleuneГоо сайхны бүтээгдэхүүнийг муутгахаас хамгаалах зорилгоор ашигладаг энэ бодис нь арьс эмзэгшүүлж, үс уналтанд нөлөөлдгөөс гадна биеийн гадар өөхөн эсэнд амархан хуримтлагддаг бөгөөд генд өөрчлөлт оруулдаг байж болзошгүй гэж үздэг.11. ParabenГоо сайхны бүтээгдэхүүнийг муутгахгүй байх, ариутгах, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор хамгийн их ашигладаг бодис. Арьсны гүнд нэвтрэн орж өөхөн эсэд хуримтлагддаг бөгөөд дотоод шүүрлийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Хөхний хорт хавдар үүсгэдэг байх магадлал өндөр гэж үздэг бөгөөд арьсны үрэвсэл, харшил үүсгэхийн зэрэгцээ чөлөөт радикал үүсгэснээрээ үрчлээ, сэвх үүсгэх шалтгаан ч болдог. Найрлага бичсэн жагсаалтанд урт үгний дунд ч юмуу урд нь ч юмуу paraben л гэдэг үг байвал аюултай гэсэн үг.12. TriclosanҮнэр дарах, бактер устгах зорилгоор гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг боловч цус, бөөр, элэг хордуулах болон дархлаа муутгаж, хүйсийн гормонд гаж нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэж үздэг.13. Butyl Hydroxy AnisoleГоо сайхны бүтээгдэхүүн исэлдэхээс хамгаалах зорилгоор ашигладаг ч урт хугацаандаа харшил үүсгэх, хүний генд өөрчлөлт оруулдаг байж болзошгүй гэж үздэг.14. Oxy benzoneBenzophenon-3 ч гэж нэрлэдэг бөгөөд chemical төрлийн нарны тос, уруулын будаг, нүдний тень зэргийн найрлаганд орсон байх нь элбэг. Харшил үүсгэхээс гадна арьсаар дамжин цусанд орж хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын эрхтэнүүдэд муу нөлөөтэй үзүүлэх магадлалтай гэж үздэг.15. Imidazolidinyl Urea, Diazodinyl UreaАриутгах зорилгоор ашиглах нь элбэг бодис бөгөөд урт хугацаагаар хэрэглэвэл амьсгалын зам болон арьсыг цочроож үрэвсүүлэх, мөн зүрх дэлсэх зовиуртай болгох магадлалтай гэж үздэг.16. Mineral oilАрьсны чийг хадгалах бүрхүүл үүсгэх, чийгшүүлэх зорилгоор гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг энэ найрлагыг газрын тосноос гаргаж авдаг. Арьсны амьсгалах нүх сүвийг бөглөж, бохирдлоо гадагшлуулах чадварыг нь алдагдуулснаар арьс үрэвсэж батга гарах, эмзэгшүүлэх зэрэг арьсны асуудал үүсгэдэг.17. Thymol Голдуу үс арчилгааны бүтээгдэхүүнд их ашиглагддаг. Толгой өвдөх, дотор эвгүйрэх, гэдэс базлах зэргээр биед нөлөөлдөг бөгөөд арьс хүчтэй цочроодог бодис гэж үздэг.18. TriisopropanolamineТонер, үнэртэй усанд голдуу ашиглагддаг бодис бөгөөд арьсыг хэт хуурайшуулж арьсны ханан бүрхүүлийг гэмтээх аюултай.19. FragranceХиймэл үнэр оруулагч бодисууд нь арьс эмзэгшүүлэх, цочроох, тууралт өгөх, мөн толгой өвдөх, дотор эвгүйрүүлэх, гормоны өөрчлөлт оруулах, харшил үүсгэх нөлөөтэй хорт бодисонд багтдаг. Бүтээгдэхүүний шошгон дээрх Fragrance гэсэн ганцхан нэршлийн цаана дор хаяж 10~20 янзын бодис нуугдаж байдаг шүү!20. PhenoxyethanolГоо сайхны бүтээгдэхүүнийг муутгахгүй, ариутгах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашиглах нь элбэг. Арьс эмзэгшүүлэхээс гадна удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд биед хуримтлагдаж гормоны өөрчлөлтөнд нөлөөлөх магадлал өндөр гэж үздэг. Эрэгтэйчүүдийн эр гормонд өөрчлөлт оруулдаг бол эмэгтэйчүүдийн савны өвчлөлд нөлөөлөх аюултай байж болзошгүй гэж үздэг.Эх сурвалж: Skincare судлаач

Лактобацилл бактери нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болж өгдөг ба лактобацилл хэвийн хэмжээнээсээ багасахад үтрээ шүлтлэг орчинтой болж үрэвсэл даамжирдаг байна.Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална. Үтрээний орчин сул хүчиллэг буюу PH5.5-6.0 орчим байдаг.Үтрээнд бий болсон бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна.Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.Энэхүү нянгийн тоо маш бага болвол үтрээний нянгийн шалтгаант үрэвслээр өвддөг.Лактобацилл нянгийн тоо буурахад нөлөөлөх хүчин зүйлс:Антибиотикийн зохисгүй хэрэглээҮтрээг хэт ойр ойрхон угаах, зоиулалтын бус саван хэрэглэх. Химийн гаралтай цэвэрлэгч, хөөсрүүлэгч найрлагатай бүтээгдэхүүн хүчил, шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг.Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлдөг.Стресст өртөхөдДархлаа суларсан үедДааврын өөрчлөлтийн үед

Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнд аюултай химийн найрлагуудыг агуулж байдаг тул та ч бас доорх химийн найрлагын нарийн тайлбарыг мэдээд аваарай.Жишээ нь:Гармон - химийн гаралтай гармоны найрлагыг үрэвсэл дарах, арьсыг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэдэг ч тогтмол хэрэглэснээр дасал болж, хэрэглэхээ зогсоох үед арьс улам илүү мэдрэгшиж эмзэгшинэЦайруулагч бодис флюресцент /Fluorescent whitening agent/ - Цайруулах зорилгоор цаас, хувцас, угаалгын нунтаг, хүүхдийн живх, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг химийн найрлага бөгөөд эд материалыг цайруулах, өнгөлөг, цэвэрхэн шинэ мэт харагдуулдаг. Гэвч энэхүү материал нь арьсыг цочроох, нүдийг гэмтээх, загтнаа, тууралт үүсгэж харшлын өвчин үүсгэх, цаашлаад удаан хэрэглэхэд арьсанд хуримтлагдаж генийн өөрчлөлтийг бий болгож хавдар үүсгэх магадлалтай гэж судлаачид анхааруулдаг. Тус найрлагыг агуулсан бүтээгдэхүүн UV болон нарны гэрэлд "хөх туяа" -тай харагддагХимийн тос /Mineral oil/ - Газрын тосноос боловсруулж гаргаж авдаг эрдэс тос нь арьс арчилгааны бүтээгдэхүүний чийгшлийг нэмэгдүүлэх, түгжих, хамгаалах бүрхүүл үүсгэх үйлчилгээг үзүүлдэг найрлага боловч арьсны нүх сүвийг бөглөх, арьсыг хүнд оргиулж, амьсгалах замыг хааж, эмзэгшүүлэх сул талтай Силикон тос /Silicone oil/ - Хуурайшилтын эсрэг чийгшүүлэх бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг найрлага бөгөөд арьс болон үсэнд амрахан түрхэгдэж, чийгшлийг хадгалах, гялалзуулах, толигор зөөлөн болгох үйлчилгээг үзүүлж, арьсны нүх сүвийг шууд бөглөхгүй боловч амархан цэвэрлэгдэхгүй арьс үсэнд хуримтлагдах, арьсны амьсгалах нөхцлийг саатуулж арьсыг илүү эмзэгшүүлэх сул талтай мөн тослог, батгатай арьсанд тохиромжгүйПропилен гликоль /Propylene Glycol/ - арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх үйлчилгээтэй химийн гаралтай найрлага бөгөөд эмзэг мэдрэмтгий болон хүүхдийн арьсанд хэрэглэх нь тохиромж муутайФормальдегид ялгаруулагч /Formaldehyde Releaser/ - нянгийн эсрэг хугацаа уртасгагч химийн бодис бөгөөд хадгалалт уртасгагч аюултай хортой найрлагаҮнэртүүлэгчСпиртХимийн хүнд металиудӨнгө оруулагч пигмент
