Өсвөр насны охид, хөвгүүд дааврын өөрчлөлт, биеийн чийгшлийн түвшингөө бүрэн нөхөж чаддаггүйгээс хамаарч уруул хагарах, арьс нь хуулрах гэх мэт асуудлууд байнга тулгарч байдаг.
Үйлчилгээ:
Өсвөр насныханд зориулагдсан уруул чийгшүүлэх, тэжээл өгөх бальзам нь уруулын арьсыг хангалттай хэмжээнд чийгшүүлж байнгын чийглэг, булбарай зөөлөн байлгана.
- 8 цагийн турш чийгшлээ хадгална
- Аюулгүй органик найрлагатай
- Чийгшлийг түгжинэ
- Хуурайшиж, хагарсан арьсыг тайвшруулна
- Гадны нөлөөллөөс хамгаалах бүрхүүл үүсгэнэ
- Тогтоц удаантай, урууланд тослог, наалдамхай мэдрэмж өгөхгүй
Үндсэн найрлага:
Энэхүү уруулын бальзам нь найрлагандаа 7 төрлийн ургамалын тосны охийг агуулсан, Витамин Е-ийн агууламж өндөртэй тул уруулыг удаан хугацаанд гэрэлтсэн чийглэг байлгана.
- Улаан буудайн үрийн тос
- Чацарганы үрийн тос
- Авакадо үрийн тос
- Усан үзэмний үрийн тос
- Макадамия үрийн тос
- Жожоба үрийн тос
- Оливын тос
Хэрэглэх заавар:
- Хуурайшилт үүссэн бүх үед хэрэглэнэ.
- Хичээлийн завсарлагаанаар уруулаа чийгшүүлж хэрэглэнэ.
- Өглөө нүүр будалт хийсний дараа уруулын будаг, өнгөлөгчийн суурь болгож хэрэглэнэ.
- Шөнө унтахын өмнө нүүрээ цэвэрлэсэний дараа тэжээл өгөх зорилгоор зузаан түрхээд хоноход дараагийн өдөр нь уруул хатаж омголтохгүй.
Хэмжээ: 3,6мг