Бага насны хүүхдийн эмзэг мэдрэг амны хөндийн арчилгаанд зориулагдсан шүдний оо. Байгалийн гаралтай түүхий эд, орц найрлага агуулсан. Гүзээлзгэнэ болон жүржийн амттай. Сүүн шүдний гэмтээхгүй, эмзэг буйл болон шүдийг хамгаална.
Амттанд дуртай хүүхдийн шүдийг хамгаалах амаргүй ба хүүхдийн сүүн шүд цоорох магадлал 71.9% байдаг.
Сүүн шүдэнд зориулсан зөөлөн цэвэрлэж, угаах бүрдээ цоорлоос хамгаална.
- Шинжлэх ухаанч бага фтор - 0.06% /600ppm/ нарийн тохируулсан бага фтор
- Давхар үйлчилгээтэй сахар эсэргүүцэх найрлага
- Шүдийг бэхжүүлж, цоорлоос хамгаална
- Амны хөндийн тэнцвэрийг хадгална
Үндсэн найрлага:
- Зилитол /Xylitol/ – Сахар орлуулагч зөөлөн амтлагч бөгөөд шүд цооруулах хүчлийг үүсгэхгүй, амны хөндийн тэнцвэрийг дэмжиж, сүүн шүдийг цоорлоос хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.
- Натрийн монофторфосфат /Sodium Monofluorophosphate/ – Хүүхдийн сүүн шүдэнд тохирсон зөөлөн фторын найрлага бөгөөд шүдний пааланг бэхжүүлж, цоорлоос хамгаална.
- Усан цахиур чулуу /Hydrated Silica/ – Шүдний гадаргууг зөөлөн цэвэрлэж, өнгөр бохирдлыг арилгахад туслах нарийн ширхэгтэй цэвэрлэгч найрлага юм. Хүүхдийн сүүн шүдийг гэмтээлгүйгээр цэвэрхэн, толигор байлгахад тусална.
- Кальциар баяжуулсан найрлага — Сүүн шүдийг бэхжүүлнэ. Шүдний гадаргуу дээр хамгаалах хальс үүсгэж, сүүн шүдийг бэхжүүлэн, цооролд илүү тэсвэртэй болгоход тусална.
- Амин хүчлийн суурьтай зөөлөн хөөсрүүлэгч - Хүүхдийн амны хөндийг зөөлөн цэвэрлэж, оог жигд тараан, амны салст болон буйлыг цочроохгүйгээр цэвэрлэгээ хийхэд тусална.
*Фторын агууламж: Олон улсын шүдний эмч, эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн шүдийг цоорлоос хамгаалахын тулд 500-1100ppm фторын агууламжтай шүдний оо хэрэглэхийг зөвлөдөг. Фтор нь зөв хэмжээгээр хэрэглэвэл шүдний пааланг бэхжүүлж, цоорлын эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Фтор хэт бага — цоорлоос хамгаалах нөлөө хангалтгүй
0.06% /600ppm/— шинжлэх ухаанчаар цоорлоос үр дүнтэй хамгаална
Фтор хэт өндөр — шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй
*Бага насны хүүхдүүдийн шүдний ооны хэрэглээний зөвлөмж:
- 3 хүртэлх насны хүүхэд - будааны ширхэгийн хэмжээтэй
- 3–6 насны хүүхэд - вандуйн хэмжээтэй
- Насанд хүрэгчдийн хяналт дор хэрэглэнэ
Бага насны хүүхдийн шүдийг угаах заавар:
- Шүдний сойзыг шүд ба буйлны уулзвар хэсэгт 45° өнцгөөр тавина
- Хэт хүчтэй дарахгүй, шүдний гадаргууг зөөлөн, жигд, дээрээс доош угаана
- Шүдний гадна, дотор тал болон хэлний хэсгийг сайтар цэвэрлэнэ
Насны заалт: 1-6 нас
Хэмжээ: 50мг