Шумуул үргээгч цацлага спрэй
7 төрлийн ургамлын охь ханд агуулсан найрлага нь шумуул болон шавьжинд хазуулахаас хамгаалан эмзэг, мэдрэг байдал үүсгэхгүй, үнэр нь бие организмыг цочроохгүй илүү тав тухтай, шумуулгүй орчныг бүрдүүлэхэд тусална.
Бүтээгдэхүүний найрлага:
- Нимбэгэн өвсний ханд /Lemongrass Extract/ — Citronellal хэмээх байгалийн идэвхт бодисоор баялаг тул шумуул, шавьжны мэдрэх системд нөлөөлж, хазалтаас хамгаалахад тусална.
- Эвкалипт навчны ханд /Eucalyptus Leaf Extract/ — Байгалийн гаралтай шавьж үргээх найрлагууд агуулдаг бөгөөд шумуул, шавьж ойртохоос сэргийлж, арьсыг илүү сэрүүн, тав тухтай мэдрэмжтэй байлгана.
- Розмарин ханд /Rosemary Extract/ - Антибактери, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд шавьж үргээхэд дэмжлэг үзүүлнэ.
- Итадори өвсний үндэсний ханд /Polygonum Cuspidatum Root Extract/ - Арьсыг тайвшруулж, үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Чихэр өвсний ханд /Licorice Root Extract/ - Глицирризины хүчил болон сапонин агуулдаг тул үрэвслийг намдааж, хаванг бууруулна, харшлын урвалыг багасгана.
- Цайны навчны ханд /Tea Leaf Extract/ - Арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг антиоксидант үйлчилгээ үзүүлнэ
- Центелла ханд /Centella Asiatica Extract/ - Арьсыг тайвшруулж, шумууланд хазуулсны дараах улайлт, хаванг багасгахад тусална.
- Ромашка цэцгийн ханд /Chamomile Flower Extract/ - Арьсыг тайвшруулж, эмзэгшил болон тавгүй мэдрэмжийг багасгана.
- Коптис үндэсний ханд /Coptis Root Extract/ - Антиоксидант болон тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд арьсыг илүү эрүүл, тав тухтай байлгахад тусална.
Бүтээгдэхүүний аюулгүй байдал: Герман улсын Merck брэндийн шавьж үргээгч найрлагыг 7% агуулсан бөгөөд DEET агуулаагүй аюулгүй байдлын түвшин хангасан бүтээгдэхүүн юм.
1668 онд байгуулагдсан Германы Merck групп нь 350 гаруй жилийн түүхтэй олон улсын шинжлэх ухаан, технологийн компани бөгөөд технологид суурилсан шийдлээрээ дамжуулан хэрэглэгчид болон эрүүл мэндийн салбарт үнэ цэн бүтээдэг дэлхийн тэргүүлэх компаниудын нэг юм.
Германы MERCK компанийн импортын IR3535® шавьж үргээгч найрлага нь шумуул үргээх үр нөлөө болон аюулгүй байдлаараа дараах 4 том байгууллагын үнэлгээг авсан байдаг:
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO)
- Америкийн Хүүхдийн Эмч Нарын Академи (AAP)
- АНУ-ын Байгаль Орчныг Хамгаалах Агентлаг (EPA)
- АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв (CDC)
IR3535® нь шумуулыг устгах бус мэдрэх системд нь нөлөөлөн үргээх зарчмаар үйлчилдэг тул эмзэг мэдрэмтгий хүмүүс болон бага насны хүүхдэд илүү тохиромжтой шавьж үргээгч найрлагад тооцогддог.
Доорх 5 төрлийн найрлагыг агуулаагүй:
- DEET агуулаагүй
- Спирт агуулаагүй
- Хиймэл үнэртэн агуулаагүй
- Хиймэл будагч бодис агуулаагүй
- Гормон агуулаагүй
*DEET нь шумуул үргээхэд өргөн хэрэглэгддэг идэвхт химийн найрлага боловч эмзэг мэдрэг хүмүүс, бага насны хүүхдүүдэд DEET-free найрлагыг сонгох нь илүү аюулгүй юм.
Хэрэглэх заавар: Биеийн арьс болон хувцас, өрөөнд ойр орчмынхоо эд хэрэгсэл дээр цацаж хэрэглэнэ.
Хориглох заалт: Жирэмсэн болон 6 сар хүрээгүй нярай хүүхэд хэрэглэхгүй.
Хэмжээ: 30мл
Арьс тайвшруулах олон үйлчилгээт гаатай балм
Хүүхдийн арьс насанд хүрэгчдийнхээс илүү нимгэн, эмзэг байдаг. Тосны булчирхай болон арьсны хамгаалах давхарга бүрэн хөгжөөгүй тул гадаад орчны нөлөөнд амархан өртөж, арьсны олон төрлийн асуудал үүсдэг.
- Шумууланд хазуулж хавдах - Хавдар амархан буухгүй үрэвсэл явагдах
- Улайж загатнах - Маажиж тайван бус болно
- Халуу оргих, цочрох - Хуурайшиж ширүүн болно
Олон төрлийн байгалийн ургамлын хандыг сэрүүцүүлэх гаа навчны тостой хослуулан найруулж, арьсны хамгаалах давхаргыг дэмжин, арьсыг сэрүүцүүлэн тайвшруулж, загатнааг намдаана.. Арьсыг үр дүнтэй тайвшруулж, ургамлын хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.
Үндсэн найрлагууд:
- Ягаан өвсний үндэсний ханд /Lithospermum Erythrorhizon Root Extract/ - Арьсны улайлт, цочролыг тайвшруулж, эмзэг арьсыг хамгаалахад тусална
- Дангүй үндэсний ханд /Angelica Polymorpha Sinensis Root Extract/ - Арьсыг тэжээлээр хангаж, хуурайшилт болон тавгүй мэдрэмжийг багасгана
- Сапожниковиа үндэсний ханд /Ledebouriella Divaricata Root Extract/ - Гадны орчны нөлөөнөөс үүдэлтэй эмзэгшил, загатнааг тайвшруулахад дэмжлэг үзүүлнэ
- Реманния үндэсний ханд /Rehmannia Glutinosa Root Extract/ - Арьсыг чийгшүүлж, хуурайшиж таталдах мэдрэмжийг бууруулна
- Хар үхрийн нүдний үрийн тос /Ribes Nigrum Seed Oil/ - Омега тосны хүчлээр баялаг тул арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, арьсыг зөөлөн байлгана
- Наранцэцгийн үрийн тос /Helianthus Annuus Seed Oil/ - Арьсыг тэжээж, чийгийг хадгалахад тусалдаг ургамлын гаралтай тос
- Оливын жимсний тос /Olea Europaea Fruit Oil/ - Арьсыг хамгаалж, хуурайшилтаас сэргийлэн зөөлрүүлнэ
- Жожоба үрийн тос /Simmondsia Chinensis Seed Oil/ - Арьсны тослог-чийгийн тэнцвэрийг хадгалж, эмзэг арьсыг тайвшруулна
- Амтат бүйлсний тос /Prunus Amygdalus Dulcis Oil/ - Арьсыг зөөлрүүлж, хуурайшсан хэсгийг тэжээлээр хангана
- Гаа навчны тос /Mentha Arvensis Leaf Oil/ - Сэрүүцүүлэх мэдрэмж өгч, загатнаа болон тавгүй мэдрэмжийг багасгахад тусална
- Лаванда тос /Lavandula Angustifolia Oil/ - Арьсыг тайвшруулж, эмзэгшлийг бууруулна
- Цайны модны тос /Melaleuca Alternifolia Leaf Oil/ - Арьсыг бохирдлоос хамгаалж, жижиг цочролыг тайвшруулахад тусална
- Витамин E /Tocopherol/ - Антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсыг хамгаалж, чийгийг хадгална
Аюулгүй байдал: Эмзэг нярай хүүхдийн арьсыг зөөлөн хамгаална. Найрлагадаа дараах химийн хүчтэй нэмэлт найрлагуудыг агуулаагүй:
- Спирт
- Үнэртэн
- Минерал тос
- Фталат
- Гормон
- Будагч
- Пропилен гликоль
- Хоёр оксидын нэгдэл
- Хадгалалтын бодис
- Силикон тос
Хэрэглэх заавар: Улайж эмзэгшсэн, шавжинд хазуулсан, үрэвссэн хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Загатнасан хэсэгтээ шууд түрхэнэ. Гараар тарааж түрхэх шаардлагагүй, цэвэрхэн, авч явахад хялбар, авсаархан. Хүүхдийн биеийн бүхийл хэсгүүдэд түрхэж болно /хөл, нуруу, нүүр, өгзөг гм/. Ам болон нүдний орчимд хүргэхээс зайлсхийнэ.
Хэрэглэх нас, арьсны төрөл: Нярай болон хүүхдийн төрөл бүрийн арьсанд тохиромжтой
Хэмжээ: 6мг, хатуу түрхлэг