7 хоног хэрэглэхэд үсний бүтцийг гүнээс нь нөхөн сэргээж, илүү бат бөх болгоно. Хуурайшиж шим тэжээлээ алдсан үсийг "торгомсог" болгож хувиргах байгалийн гаралтай тоснуудын найрлагатай.
Шууд мэдрэгдэх үр дүн: Түрхсэн даруйд үс зөөлөрч, намирсан, гялалзсан болно.
Мэдрэмж: Тослогтохгүй, хөнгөн бөгөөд үсэнд хурдан шингэнэ.
Үс гэмтэж өнгөө алдах шалтгаанууд:
Үсийг өдөр тутамдаа зөөлөн самнаж арчлах шаардлагатай бөгөөд үсний будаг, сэнс индүүний гэмтэл нь үсийг хуурайшуулж, амархан орооцолддог болгодог. Харин үсний уналт ихсэж, ширхэг нарийсаж, уян хатан чанараа алдах нь үсний тэжээл дутагдсантай холбоотой байдаг.
Үйлчилгээ:
- Гэмтсэн үсийг нөхөн сэргээнэ
- Үсийг зөөлөн, торгомсог болгоно
- Тэжээл өгч гялалзуулна
- Үсийг бат бөх болгоно
- Хуурайшиж цахилгаанжихгүй
- Сэнс, индүүний халалтаас үүсэх бичил гэмтлээс хамгаална
Үндсэн найрлага:
- Оливын жимсний тос /Испани улсаас импортлосон чидун жимсний тос/ - Үсний хуурайшилт болон орооцолдоог арилгаж, чийгшүүлнэ
- Марула модны үрийн тос /SCLEROCARYA BIRREA (Marula) Seed Oil/ - "Хуурай тос" /dry oil/ гэгддэг ба үсэнд түрхмэгц маш хурдан шингэж, гарт тос үлдээдэггүй онцлогтой. Үсний ширхэг бүрийг гүнээс нь нөхөн сэргээж, гялалзуулна. Түүнчлэн үсний бүтцийг /кератиныг/ хамгаалах өндөр идэвхт найрлага юм.
- Токоферол /Витамин E/ - Сэнс, индүүний халуунаас хамгаалж нарны туяа болон агаарын бохирдлоос үүдэлтэй үс гандахаас сэргийлж, чийгийг үснээс гадагшлуулахгүй барина. Бусад тэжээлийн тоснуудын үр дүнг удаан барих нөхцөлийг бүрдүүлнэ.
- Isohexadecane /Изогексадекан/ болон Hydrogenated Polyisobutene /Гидрогенжүүлсэн полиизобутен/ - Эдгээр найрлага нь тосон суурьтай зөөлрүүлэгч бөгөөд үсэнд тэжээл өгөх зориулалттай аюулгүй байдлын хувьд маш өндөр үнэлгээтэй найрлага юм.
- Cyclopentasiloxane: Циклопентасилоксан /Энэ нь цагираг бүтэцтэй силикон юм/ - Энэ бол "ууршдаг" силикон. Үсэнд түрхэхэд тусалчихаад өөрөө агаарт дэгдээд алга болдог тул үсийг хүндрүүлэх сөрөг нөлөө бараг байхгүй.
- Dimethiconol: Диметиконол /Үсэнд гялалзах шинж чанар өгдөг силикон давирхай/ - Энэ нь үсэнд маш нимгэн, "амьсгалдаг" бүрхүүл үүсгэдэг тул үсийг бүтэх эсвэл дотор талаас нь хуурайшуулах аюулгүй.
Хэрэглэгчдийн туршилтын үр дүн /7 хоногийн дараа/
- -26.993%: Үсний ширхэг хоорондын үрэлт багассан
- +12.715%: Үсний гялалзах түвшин нэмэгдсэн
- 100%: Хэрэглэгчид тослогтохгүй, хурдан шингэж байгааг хүлээн зөвшөөрсөн
Аюулгүй: Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэх боломжтой, 106 төрлийн албан ёсны шинжилгээгээр баталгаажсан
Хэрэглэх арга:
- Алгандаа тохирох хэмжээгээр авч тараана.
- Нойтон үсэнд: Үсний дунд хэсгээс үзүүр хүртэл жигд түрхэж иллэг хийнэ. Үсээ угаасны дараа чийгтэй байх үед хэрэглэвэл үсний ширхэгт илүү сайн тэжээл хүрнэ.
- Хуурай үсэнд: Үсний үзүүр болон ширэлдсэн хэсэгт түрхэж зөөлөн тараана.
- Сэнс болон индүүний хамгаалалт: Түрхсэний дараа үсээ индүүдэх, эсвэл сэнсдэж хатааж болно.
Хэмжээ: 50мл