brandKANGAROO MOMMY BEAUTY

Улаан буудайн найрлагатай үсний маск

32,000₮
Богино тайлбар
Улаан буудайн найрлагатай үсний маск ердөө 3 минутын хугацаанд үсийг зөөлөн, гязалзсан, шулуун болгоно. 1 удаа хэрэглэхэд салоны үйлчилгээнд орсон мэт үр дүнтэй, 1 удаагийн савлагаатай 12мг*8ш
Үлдэгдэл: 20

Эмэгтэйчүүд жирэмсний болон төрсний дараах хугацаанд бие организмд өөрчлөлт орж, эрдэс шим тэжээлээ алдсанаас үүдэж үс хуураших, тэжээлээ алдах, хугарамтгай хэврэг болох үс унах зэрэг асуудлуудтай тулгардаг. Тиймээс өдөр тутамдаа гэрийн аргаар үсэндээ арчилгаа хийж, зөв тэжээл өгөх сайн бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Энэхүү үсний тэжээл нь таны үсний ширхэг бүрийг гүнээс нь тэжээлээр хангаж гаднаас нь хамгаалалт үүсгэх эрсдэлгүй органик бүтээгдэхүүн юм.

Үйлчилгээ:

  • Үсний ширхэг бүрийг тэжээлээр хангана
  • Хуурайшиж, ширэлдсэн үсийг чийгшлээр хангаж уян хатан болгоно - нарны туяанаас хамааралтай үс их хэмжээнд хуурайшдаг
  • Үсний индүү болон сэнсний халалтаас хамгаалах бүрхүүл үүсгэнэ
  • Хугарсан, салаалсан үсийг тэжээлээр хангана бичил гэмтлийг нөхөн сэргээнэ
  • Үсний байгалийн өнгийг сэргээж, гялалзуулна
  • Богино хугацаанд шингэнэ

Үндсэн идэвхит найрлагууд:

  • Усанд уусдаг уураг - үсний гадаргуунд үүссэн бичил гэмтлийг нөхөж дүүргэнэ, гэмтсэн ширхэгийг эрчимтэй нөхөн сэргээнэ. Үсийг эрүүл гялалзсан өнгөлөг, уян хатан болгоно
  • Гидролизжуулсан улаан буудайн уураг - үсийг илүү уян хатан болгож салаалах, ширэлдэхийг багасгана
  • Улаан буудайн үрийн тос - үсэнд гүн чийгшил өгч хуурайшилтыг багасгана
  • Улаан буудайн үрийн ханд - үсийг тэжээлээр хангаж, дайхирч ширэлдэхгүй, зөөлөн болгоно
  • Мандарины хальсны эфирийн тос - үсний ширхэгийг зөөлрүүлж, уян хатан болгоно. Тослог ба хуурайшилтын тэнцвэрийг хадгалж хуйхыг тайвшруулж загатнааг багасгана. Зөөлөн жимсний анхилуун үнэртэй
  • Натрийн гиалуронат - үс ба үсний хайрсанд гүн чийгшил өгнө, чийгийг удаан хадгалж хуурайшилтаас үүсэр хөвсгөр байдлыг багасгана. Гялалзсан, уян зөөлөн болгоно
  • Пантенол /витамин B5/ - үсний гадаргуунд ирэх халуунаас хамгаалах хамгаалалтын бүрхүүл үүсгэж үсний сэнс, индүүний гэмтлээс хамгаална
  • Токоферол /витамин Е/ - үсний гэмтлийг багасгаж антиоксидант хамгаалалт өгнө. Үсний байгалийн өнгийг сэргээж хуурайшилт, хатуурлыг зөөлрүүлнэ
  • Ниацинамид /витамин B3/ - Хуйхны эрүүл байдлыг дэмжинэ. Үсний угийн тэжээллэгийг сайжруулна. Үсний ургалт болон өтгөрөлд дэмжлэг үзүүлнэ. Тослогийн хэмжээг тэнцвэржүүлж, тослогийг бууруулна
  • Биотин /витамин B7/ - үсний уураг бүтцийг бэхжүүлнэ. Үс уналтыг бууруулахад тусалж үсийг илүү бат бөх, уян болгоно. Хугарч салаарахаас хамгаалана. Шинэ үс ургах, өтгөрөхөд үр дүн үзүүлнэ

Нэг удаагийн савлагааны давуу тал:

  • Нэг удаа хэрэглэхэд илүүдэхгүй, тохиромжтой хэмжээнд савлагдсан
  • Битүүмжлэл бүхий савлагаатай тул бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орохгүй
  • Бүтээгдэхүүний идэвхит найрлагууд хэвээр хадгалагдана
  • Гадуур явахад /аялал болон сувилал гэх мэт/ авч явахад хялбар

Хэрэглэх заавар: Үсээ угааж цэвэрлэсний дараа, үсний урт ба гэмтлийн хэмжээнээс шалтгаалж 1–2 капсул маскийг үсэндээ жигд түрхэж хуруугаараа зөөлөн массаж хий үсний ширхэг бүртээ сайтар шингээж 3–5 минутын дараа бүлээн усаар сайтар зайлна.

*Үсний уг болон хуйханд түрхэхгүй. Үсээ шампуниар угааж ангижруулагчаа хэрэглээд дараа нь үсний маскаа түрхэнэ. Үсээ угаах бүртээ ч хэрэглэж болно.

Хэмжээ: 8 капсул /1 капсул нь 12мг/

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл