Үйлчилгээ:
- 24 цагийн турш арьсыг чийгшүүлнэ
- Тэжээлээр хангана
- Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж торгомсог зөөлөн болгоно
- Улайлт эмэгшлийг намдаана
- Гарын арьс хуурайшиж хагарахаас хамгаална
- Анхилуун зөөлөн үнэртэй
- Харшил үүсгэхгүй
Найрлага:
Аюулгүй органик найрлагатай - ургамалын гаралтай түүхий эд
- Ши жимсний тос /Shea Butter/ “супер тос” - арьсны гүн давхаргад шингэж, чийгийг удаан хугацаанд хадгалдаг. Хуурай, хагарсан, барзгар арьсыг зөөлрүүлдэг. Омега-3, 6, 9 тосны хүчил, Е аминдэмээр баялаг тул арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, сорви болон жижиг үрчлээг багасгахад тусалдаг. Харшил, экзем, улайж цочирсон арьсанд тустай. Антиоксидант чанартай тул арьсыг тайвшруулж, хамгаалдаг.
- Цагаан сараана цэцгийн ханд - тайвшруулах, арьсыг сэргээх, антиоксидант үйлчилгээтэй. Витамин, шим тэжээлээр баялаг. Гарын арьсыг тэжээлээр хангаж, хумсны эргэн тойрны хуурайшилтыг багасгана.
- Аллантоин /Allantoin/ - арьсыг тайвшруулж, нөхөн төлжилтийг дэмжиж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьсыг чийгшүүлж, чийгшлийг түгжиж, арьсны өнгийг гэрэлтүүлнэ.
- Гибрид лавандагийн тос /Lavandula Hybrida Oil/ - тайвшруулах, антисептик үйлчилгээтэй, таатай үнэртэй.
- Ветивер өвсний үндэсний тос /Vetiveria Zizanoides Root Oil/ - Арьсыг тайвшруулах, чийгшлийг хадгалах үйлчилгээтэй ургамалын гаралтай натурал тос.
- Мирт тос /Myrtus Communis Oil/ - Антибактери, ариутгах үйлчилгээ үзүүлж арьсыг хамгаална. Арьсны бичил гэмтэлд бактерийн өсөлтөөс сэргийлж халдварын эрсдлийг бууруулна. Арьсыг гадны сөрөг нөлөөллөөс хамгаалж, тэжээлээр хангана.
- Атласын кедр модны тос /Cedrus Atlantica Wood Oil/ - Арьсыг чангалах, тослогийг тэнцвэржүүлэх, антисептик үйлчилгээ үзүүлдэг ургамалын гаралтай органик найрлага.
Хэрэглэх заавар:
Гараа угааж цэвэрлэсний дараа гартаа тохирох хэмжээгээр түрхэнэ. Шөнө унтахын өмнө түрхэж хэвшвэл илүү үр дүнтэй.
*Наалдамхай, тослог, гулгамтгай байдал үүсгэхгүй.
Хэмжээ: 35мл