Тослог тэнцвэржүүлэгч батганы эсрэг нүүр угаагч гель
Бүтээгдэхүүний онцлог:
- 1 минутын дотор л арьсны илүүдэл тослогийг арилгана
- Патентлагдсан улаан буудайн амин хүчлийн идэвхт найрлага агуулсан тул арьсыг зөөлөн цэвэрлэж, угаасны дараа арьсыг таталдуулахгүй
- 12 цагийн турш тослог барих онцгой технологи: Кудин цай болон Центеллагийн хандыг "тэсэрдэг" жижиг Микро-капсулжуулсан үрэл дотор багтаасан. Энэ нь идэвхт бодисуудыг арьсанд хүрэх хүртэл шинээр нь хадгалж, арьсанд илүү үр дүнтэй нөлөөлөх боломжийг олгож тослогжилтыг 12 цагийн турш үр дүнтэй хянана.
- 3 хоногт батга хатааж, 14 хоногт дахин батга бий болохоос сэргийлнэ: Кудин цай, чидун жимсний навч болон батганы эсрэг пептидийн нэгдэл нь 3 хоногийн дотор батгыг намдааж, 14 хоног хэрэглэхэд дахин гарахаас сэргийлнэ.
- Нүүрний будаг цэвэрлэгч + Хөөсөн цэвэрлэгч /2in1/: Микро хөөсрүүлэгч технологи нь арьсны нүх сүв дэх бохирдол, өдөр тутмын хөнгөн будаг болон нарны тосыг арьс гэмтээхгүйгээр гүн цэвэрлэнэ.
Үндсэн найрлага:
- Патентлагдсан улаан буудайн идэвхт амин хүчил: Арьсыг маш зөөлөн цэвэрлэх үйлчилгээтэй бөгөөд арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээхгүй, хуурайшуулж таталдуулахгүй
- Кудин цайны ханд /Kuding Tea Extract/: Антиоксидантаар баялаг, үрэвслийн эсрэг болон нян устгах үйлчилгээтэй, тослогийн балансыг тэнцвэржүүлнэ, цусны эргэлтийг дэмжиж арьсыг гэрэлтсэн эрүүл болгоно
- Центелла /Centella Asiatica/: Гэмтсэн арьсыг нөхөн төлжүүлэх, улайлт намдаах, тайвшруулах үйлчилгээтэй
- Олив жимсний навчны ханд /Olive Leaf Extract/: Антиоксидантаар баялаг бөгөөд арьсны дархлааг дэмжиж, батга үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
- Батганы эсрэг пептид /Anti-acne Peptide/: Батга хатаах үйл явцыг түргэсгэж, арьсны нүх сүвийг цэвэр байлгахад тусална
Аюулгүй хэрэглээ: 243 төрлийн албан ёсны байгууллагын гэрчилгээтэй, бүх найрлага нь "ногоон" буюу аюулгүй үнэлгээтэй. 4500 гаруй төрлийн эрсдэлтэй найрлага агуулаагүй, хүчилгүй, нөөшлөгч бодисгүй тул эмзэг арьсанд тохиромжтой. Хоёр улсын мэргэжилтнүүд хамтран бүтээсэн, 8 төрлийн тусгай патенттай, аюулгүй байдал нь бүрэн баталгаажсан.
Хэрэглэх заавар: Нүүрээ норгосны дараа алган дээрээ зохих хэмжээгээр авч, бага зэрэг ус нэмэн хөөсрүүлнэ. Нүүрэндээ түрхээд зөөлөн иллэг хийж цэвэрлээд бүлээн усаар сайтар угаана. Дараа нь өөрийн арьсанд тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглэнэ.
Тохирох арьсны төрөл: Тослог батгатай арьс, тослог эмзэг арьс, батгатай арьс
Арьсыг нөхөн төлжүүлж, сэргээх пад - батгашилттай арьсны анхан шатны арчилгаанд - 100ш
Өсвөр насныхан болон эмзэг, батгатай арьсанд зориулсан ургамлын гаралтай, найрлагандаа хүчил (AHA/BHA зэрэг) агуулаагүй “суурь арчилгааг дэмжсэн” хөвөн даавуун пад бөгөөд хөнгөн, дунд зэргийн батгатай арьсанд богино хугацаанд үр дүн үзүүлнэ.
Үйлчилгээ:
- Нүхжилт цэвэрлэх
- Тослог тэнцвэржүүлэх
- Арьс сэргээх, чийгшүүлэх
- Батга, үрэвслийг намдаах
- Арьсыг тайвшруулж, улайлтыг багасгах
- Арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ
Нэмэлт онцлог:
- Патентлагдсан оливийн найрлага + зөөлөн цэвэр хөвөн даавуун бүтэц - Арьсыг амьсгалуулж, арьсанд тогтоц сайтай тул шингэн охийг арьсны гүнд сайн шингээнэ
- 100 ширхэг паднд их хэмжээний эссенц - 170 мл шингэн охьтой давхар хангалттай чийгшүүлэлт өгнө
Үндсэн найрлага:
- Бутилен гликоль /aрьсыг гүн чийгшүүлж, бусад идэвхт найрлагыг арьсанд шингэхэд тусална/
- Глицерин /арьсыг зөөлөн, уян хатан болгоно/
- Оливын навчны ханд /aнтиоксидантаар баялаг, чийгшлээр хангаж, үрэвслийг бууруулна/
- Центелла - Centella Asiatica /aрьсыг тайвшруулж, улайлт болон цочрол, үрэвслийг намдаана/
- Гашуун орхойдой буюу гашуун софора - Sophora flavescens /батга үүсгэгч нянгийн эсрэг үйлчилж, үрэвсэл намдааж, батганы сорвийг бүдгэрүүлж, арьсны өнгийг жигдлэхэд тусална/
- Цайны модны ханд – Melaleuca alternifolia /тослогжилтыг тэнцвэржүүлж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж, батгашилтыг багасгана/
- Календула цэцэг - Calendula officinalis /үрэвсэл дарж арьсыг тайвшруулна, арьс нөхөн төлжүүлэх, шарх эдгээх, антибактери үйлчилгээтэй/
- Мандарины хальсны ханд - Citrus reticulata /aрьсыг сэргээж, өнгийг жигд болгоно, үхэжсэн арьсыг зөөлөн гуужуулна/
- Малтуу мөөгний ханд - Tremella /чийгийг удаан хадгалж, арьсыг гялалзсан, булбарай болгоно/
- Гиалуроны хүчил – Sodium hyaluronate /арьсны гүнд чийгшлийг түгжиж, хуурайшилтаас хамгаална/
Хэрэглэх заавар: Арьсаа цэвэрлэсний дараа нүүрнийхээ тослог хэсэг /T-zone/, эрүү гэх мэт шаардлагатай хэсгүүддээ маск шиг тавьж хэрэглэнэ. Тавих хугацаа 5-10 минут, долоо хоногт арьсныхаа байдлаас хамаарч 3-4 удаа хэрэглэнэ. Хэтрүүлэн хэрэглэвэл арьс хуурайших магадлалтай. Хэрэглэсний дараа үлдсэн охийг арьсандаа шингээж, угаах шаардлагагүй. Нэмэлтээр арьс чийгшүүлэх бүтээгдэхүүнээ давхар хэрэглэнэ.
Өсвөр насны батгашилттай арьсны тос
Өсвөр насны хүүхдүүдийн арьсны онцлогт тусгайлан зориулсан, хүчиллэг найрлагын агууламжгүй бүтээгдэхүүн юм.
7 хоногийн хугацаанд доорх үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Тослогийн балансыг тэнцвэржүүлнэ
- Батганы үрэвслийг намдааж, батгыг арилгана
- Улайлтыг намдааж тайвшуулна
Хэрэглэх хүмүүс:
- Батгашилттай арьс
- Батгашилт дахин давтан гардаг
- Хүчиллэг бүтээгдэхүүн хэрэглээд эмзэгшсэн арьс
Найрлага:
- Патентлагдсан ургамалын охь оливын навчны ханд, мелалюка альтернатив навчны ханд, гуаиак модноос гаргаж авсан ханд - эдгээр 3 төрлийн найрлага нь антиоксидантаар баялаг, чөлөөт радикалыг саармагжуулж маш зөөлнөөр батгатай тэмцэж, чийгшил тослогийг тэнцвэржүүлэн, арьсыг цэвэршүүлж, батгашилт үрэвслийг намдаан, батгашилтаас бий болсон гэмтлийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн батга дахин бий болохоос сэргийлнэ.
- Патентлагдсан ургамалын охь гентиан цэцгийн үндэсний /Gentiana scabra/ ханд - улайлт өгсөн арьсыг тайвшруулж, дахин давтамжтай эмзэгшил улайлт үүсэхийг бууруулна. Эмзэг арьсны хамгаалагч шүхэр хэмээн алдаршсан, арьсны улайлт хавдар, эмзэг мэдрэг байдлыг тайвшруулж, харшлаас үүдэлтэй арьсны таагүй байдлыг бууруулдаг. Арьсны хамгаалалтын ханан бүрхүүлийг нөхөн төлжүүлж бэхжүүлнэ. Мөн арьсны чийгшлээ хадгалах чадварыг нэмэгдүүлж, арьсыг илүү зөөлөн, чийглэг болгодог.
132 төрлийн тусгай шалгуураар шалгагдсан ба арьсанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, аюулгүй бүтээгдэхүүн юм. Химийн аюултай 10 найрлагыг агуулаагүй.
Онцлог давуу тал:
Усан суурьтай, матт бүтэц нь тослог арьсанд ч амархан шингэж арьсанд хөнгөн мэдрэмжийг өгнө. Тослог батгатай арьсанд хүнд мэдрэмж өгч, нүх сүвийг бөглөхгүй. Эмзэг мэдрэг арьсыг тайвшруулахаас гадна илүүдэл тослог үүсгэхгүй.
Савлагаа нь вакумжуулсан даралттай хошуутай хийгдсэн нь тухайн бүтээгдэхүүнийг хүчилтөрөгчөөс тусгаарлаж, гадны бохирдлоос бүрэн хамгаалж өгсөн ба хэрэглэх бүрт найрлагууд нь шинэхэн идэвхитэй хэвээр байж бүтээгдэхүүний үр дүнг хадгалах давуу талтай.