Энэхүүү багцад:
- Арьсны барьер нөхөн сэргээх үйлчилгээтэй аяллын сет
- Өсвөрийн хөмсөгний харандаа
- Нүүр будалтын сс крем
- Биеийн дулаанаар тодордог уруул чийгшүүлэх үйлчилгээтэй уруулын өнгөлөгч
- Бэлгийн хайрцаг
Арьсны барьер нөхөн сэргээх үйлчилгээтэй сет
Өсвөр насныхны хувьд арьсны бүтэц нь насанд хүрсэн хүмүүсээс дахин нимгэн байдаг тул маш амархан эмзэгшил, улайж, бичил гэмтлүүд бий болдог. Тийм учраас бага наснаасаа эхлэн "эрүүл арьсны суурийг бий болгох" арьсны хамгаалалтыг бэхжүүлэх зөөлөн бүтэцтэй, ургамалын аюулгүй найрлагатай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь чухал байдаг. Бид танд "арьсны барьер нөхөн сэргээж бэхжүүлэх" үйлчилгээтэй арьс арчилгааны 4 алхамт цогц бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Үндсэн үйлчилгээ:
- Чийгшүүлэх
- Тэжээлээр хангах
- Арьсны хамгаалалтын ханан бүрхүүлийг нөхөн сэргээн бэхжүүлж бат бөх арьсыг бий болгох
- Эмзэгшил, улайлтыг намдааж арьсыг тайвшруулах
- Бичил гэмтлийг нөхөн төлжүүлэх
Гол найрлага:
- Азийн хус модны шүүс /Betula Platyphylla/: Амьд ус буюу маш жижиг молекулын бүтэцтэй тул арьсыг гүн чийгшүүлж, тэжээлээр хангана.
- Улаан буудайн тусгай патент бүхий амин хүчлийн идэвхт найрлага: Арьсыг хуурайшуулахгүйгээр бохирдлыг зөөлөн цэвэрлэнэ.
- Глицерин: Цэвэрлэх явцад арьсны чийгийг алдагдуулахгүй байх үүрэгтэй.
- Пантенол /Витамин B5/: Арьсыг тайвшруулж, улайлтыг намдаана.
- Церамид /Ceramides PN/: Арьсны эс хоорондын зайг нөхөж, хамгаалалтын бүрхүүлийг илүү бат бөх болгоно - чидун жимснээс гаргаж авсан органик
- Гиалуроны хүчил: Чийгийг барьж, гүн чийгшүүлнэ.
- Бета-глюкан: Арьсны дархлааг дэмжиж, арьсны өөрөө нөхөн төлжих чадварыг сайжруулна.
- Сквалан /Squalane/: Арьсны байгалийн тослогтой ижил бүтэцтэй тул маш хурдан шингэж, арьсыг зөөлрүүлнэ.
- Аллантоин: Цочролтой арьсыг тайвшруулж, нөхөн төлжилтийг түргэсгэнэ.
- Ши цөцгийн тос /Shea Butter/: Арьсны гадна талд хамгаалалтын нимгэн давхарга үүсгэж, чийг ууршихаас сэргийлнэ.
- Витамин Е: Хүчтэй антиоксидант бөгөөд арьсны эсийг гадны нөлөөнөөс хамгаална.
- Ниацинамид /Витамин B3/: Арьсны өнгийг сэргээж, арьсны барьерийг бэхжүүлэхэд тусална
Сет бүтээгдэхүүнд:
- Цэвэрлэгээний хөөсөн саван /28ml/ - энэхүү цэвэрлэгч нь савангийн шүлтлэг бодис агуулаагүй, арьсны pH-ийн түвшинтэй ойр
- Чийгшүүлэх тоник /15ml/ - арьсны хамгаалалтын ханан бүрхүүлийг нөхөн сэргээх, гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ
- Сүүн шингэн /10g/ - арьсанд түрхсэн чийгшүүлэх тоникийн чийгшлийг арьсанд хадгалах, тэжээлээр хангах үйлчилгээ үзүүлнэ
- Тэжээлийн тос /10g/ - хамгийн өтгөн найрлагатай бөгөөд бүх идэвхтэй бодисуудыг арьсанд "түгжих" үйлчилгээтэй
"Self Repair" био-технологи: Шинэ төрсөн хүүхдийн арьсны төрөлхийн хамгаалалтын давхаргаас загварчлан бүтээсэн технологи бөгөөд арьсны хамгаалалтын ханан бүрхүүлийг нөхөн сэргээж, гадны цочролыг багасган, байнгын мэдрэмтгий байдлыг арилгаж арьсыг бат бөх болгодог онцлогтой.
Хэрэглэх заавар:
Нүүрээ угааж цэвэрлэсэний дараа өглөө, оройны суурь арчилгаанд өдөр бүр тогтмол дарааллын дагуу хэрэглэнэ. Хуурай болон холимог арьстай хүн чийгшүүлэх тоникоо түрхэж дараа нь сүүн шингэн, тэжээлийн тос гэсэн дарааллын дагуу тохирох хэмжээгээр түрхэнэ. Тослог арьсанд тэжээлийн тосыг түрхэхгүй байж болно.
*Өглөө бүтээгдэхүүнээ хэрэглэсний дараа заавал нарны хамгаалалттай тос түрхэж хэвшээрэй.
Тохирох арьсны төрөл:
- Хуурай, хуурай холимог
- Эмзэг мэдрэмтгий, амархан улайж цочирдог арьс
- Барьер гэмтсэн арьс
Тохирох нас: +8 насныханд тусгайлан зориулагдсан
СС крем
Тохирох арьсны төрөл:
Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
- 24 цагийн турш чийгшлийг түгжинэ
- Найрлагын 94.43 хувь нь эссэнзийн агууламжтай тул арьсыг чийгшил, тэжээлээр хангана
- Арьсыг тайвшруулна
- Нүхжилтийг дарна, нүхжилт үүсгэхгүй хөнгөн бүтэцтэй
- Бараантаж, гундсан арьсыг гэрэлтсэн жигд харагдуулна
- Тогтоц сайтай бөгөөд тослогийн балансыг тэнцвэржүүлнэ
- Өдрийн турш арьсны өнгийг гэрэлтсэн жигд байлгана
- Нүүр будалтын суурь болохоос гадна гадны бохирдолт, хэт ягаан туяанаас хамгаалах үүрэг гүйцэтгэнэ
Үндсэн найрлага:
- Олон төрлийн пептид - арьсанд тэжээл өгч, тайвшруулна
- Spiraea elata цэцгийн ханд - тослог ялгаралтыг бууруулна
- Натрийн гиалуронат - гүн чийгшил өгч, чийгшлийг түгжинэ
- Центалла ханд + полипептид - арьсыг тайвшруулж, арьсны ханан бүрхүүлийг бэхжүүлнэ
Өсвөр насны охидын арьсны онцлогт тусгайлан зориулагдсан органик зөөлөн найрлагатай. Хүнд металл, газрын тос гэх мэт химийн аюултай найрлага агуулаагүй.
Өсвөр насны хүүхдүүдийн анхны нүүр будалтын органик бүтээгдэхүүний нэг байх болно.
Хэрэглээ:
- Дангаар нь хэрэглэж болно.
- Нүүр будалтын буурь болгож хэрэглэнэ.
- Нүүр будалтын бусад бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж болно.
Хэрэглэх заавар: Арьс арчилгааны суурь чийгшүүлэх бүтээгдэхүүнээ хэрэглээд нарны тосоо түрхэнэ. Дараа нь СС кремээсээ тохирох хэмжээтэйгээр нүүрний бүхий л хэсэгтээ жигдхэн түрхэнэ. Нэмэлтээр шингэн крем, нунтаг будаг түгжигч хэрэглэж болно.
Натурал цайвар өнгөтөй
Хэрэглэх нас: 12 нас болон түүнээс дээш
Хэмжээ: 30мг
Уруул өнгөлөгч
Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд бүгд хэрэглэх боломжтой биеийн дулаанаар өнгө нь тодордог уруул өнгөлөгч. Өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой.
- Чийгшүүлж, хуурайшилтаас сэргийлнэ
- Хурц үнэр, будагч бодис агуулаагүй
- Өвлийн хүйтэн улиралд ч уруулыг хамгаална
- Зөөлөн өнгөтэй, арьсыг тодруулна
- Чийгшлийг түгжинэ
- Аюулгүй органик найрлагатай
Өсвөр насны хүүхдүүдийн анхны нүүр будалтын органик бүтээгдэхүүний нэг байх болно.
Өнгөний сонголт:
Хэрэглэх нас: 12 нас болон түүнээс дээш
Хэмжээ: 2,5мг
Хөмсөгний харандаа
Өсвөр насны охидын хөмсөгний харандаа нь 1,5мм нарийн хошуутай тул үстэй мэт будалт хийхэд тохиромжтой, зөөлөн багстай учраас хэрэглэхэд тааламжтай.
- Хөлс, усны хамгаалалттай
- Химийн хүчтэй нэмэлт найрлага, хүнд металл, газрын тос гэх мэт аюултай найрлага агуулаагүй
- Үнэргүй биед сөрөг нөлөө үзүүлэхгүй
Өсвөр насны хүүхдүүдийн анхны нүүр будалтын органик бүтээгдэхүүний нэг байх болно.
Өнгөний сонголт:
Харандааны урт: 3,4см
Хэрэглэх нас: 12 нас болон түүнээс дээш