Арьсыг чийгшүүлэх, уян хатан болгох хуурайшилт, хөгшрөлт, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлэх тусгайлсан найрлагуудыг нэг дор агуулсан эрвээхэй хэлбэрийн маск
Зориулалт:
- Нүдний цацраг үрчлээ
- Нүд хоорондын хөндлөн үрчлээ
- Нүдний доорх нарийн хялгасан үрчлээ
- Нулимсны суваг дагуух үрчлээ
- Хамрын хоёр талын хацрын унжилт, нарийн үрчлээ
- Жавжны зураасан үрчлээ
- Хуурайшилтаас үүдэлтэй хуурамч үрчлээ
Үйлчилгээ:
- Зовхины орчмын арьсны өнгийг сэргээнэ
- Зовхины доод хэсгийн хөхрөлтийг багасгана
- Хялгасан үрчлээ бий болохоос сэргийлнэ
- Гүн үрчлээг багасгана
- Богино хугацаанд гүн чийгшүүлнэ
Найрлага:
- Голланд какаоны үр - Антиоксидант үйлчилгээтэй, чөлөөт радикалитай тэмцэж меланиныг багасгаж, пигментийн хуримтлалаас шалтгаалсан зовхины хөхрөлт, хар хүрээг багасгана.
- Ацетил тетрапептид-5 /Acetyl Tetrapeptide-5/ - Хаван хавдрыг арилгаж, арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэн, арьсны чийгшлийг халгалж толигор болгоно. Чөлөөт радикалыг саармагжуулж, сулралтаас үүдэлтэй хөхрөлт мэт хар хүрээ, зовхины уутанцрыг багасгана.
- Уусдаг коллаген - 2 төрлийн коллагенийг "алтан харьцаагаар" агуулсан нь нүд орчмын арьсыг чангалж, уян хатан байдлыг нэмэгдүүлж, арьсыг илүү нягт бат бөх болгож бэхжүүлнэ.
- Гурвалсан пептид - 3 төрлийн хүчирхэг пептидийн хослол нь нүдний эргэн тойронд үүссэн гүн болон цацраг үрчлээг үр дүнтэй бүдгэрүүлнэ. Эластин, гиалуроны хүчлийн нийлэгжилтийг дэмжиж, арьсыг гүнээс нь нөхөн сэргээж, хамгаалалтын ханан давхаргыг бэхжүүлнэ. Арьсны хөгшрөлтөөс үүдэлтэй гүн үрчлээг багасгаж шинэ хялгасан үрчлээ бий болохоос сэргийлнэ.
Онцлог:
- Зовхины орчим болон хацрын хэсгийг 360 градуст бүхэлд нь хүрч үйлчилгээ үзүүлэх эрвээхэй хэлбэрийн загвар: Эдгээр хэсгүүдэд илүү амархан үрчлээ, унжилт бий болдог нь царай төрхийг хөгшин харагдуулах гол шалтгаан болдог. Бүхэлд нь бүрхэж үйлчлэх онцгой загвартай.
- Нимгэн сүүн хальс мэт патентлагдсан материал: Арьсанд наалдамхай тогтоц сайтай, агаарыг нэвчүүлж, богино хугацаанд чийгшлийг өгөх СПА болно.
Хэрэглэх заавар:
Нүүрээ цэвэрлэсний дараа уутнаас нь гаргаж зовхи, хацрын хэсэгтээ 15 минутын хугацаанд тавина. Долоо хоногт хэдэн ч удаа хэрэглэж болно. Маскаа авсны дараа угаах шаардлагагүй, бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнээ дарааллын дагуу хэрэглэнэ.
*Үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлэх доорх зовхины тостой хавсарч хэрэглэхийг зөвлөж байна. Зовхины тос - массажлагч металл хошуутай
Хэмжээ: 1ш/10мл