6–12 насны хүүхэд шүд солигдох үед сүүн шүд аажмаар унаж, байнгын шүд ургаж эхэлдэг. Шүд солигдох үед цэвэрлэгээ буруу хийгдвэл шинэ ургаж буй байнгын шүд эмзэг, хамгаалалт шаардлагатай болдог.
- Шинжлэх ухаанч фторын агууламж - 0.08% /800ppm/ нарийн тохируулсан фтор
- Давхар үйлчилгээтэй сахар - хүчил эсэргүүцэх найрлага
- Эмзэг мэдрэмтгий шинэхэн шүдийг гэмтээхгүй
- Шүдийг бэхжүүлж, цоорлоос хамгаална
- Патентлагдсан ургамлын ханд нь буйлыг тайвшруулна
- Ашигтай бактерийн найрлага нь амны хөндийн тэнцвэрийг хадгална
- Нягт бага хөөс + зөөлөн цэвэрлэгч найрлага
- Амтат жүрж, ногоон мандарины зөөлөн амттай
Үндсэн найрлага:
- Зилитол /Xylitol/ – Ургамалын гаралтай сахар орлуулагч, зөөлөн чихэрлэг амттай боловч энгийн сахар шиг цоорол үүсгэх нөлөөг дэмждэггүй. Амны хөндийг цэвэр, тэнцвэртэй байлгахад тусална.
- Натрийн фторид /Sodium Fluoride/ - Цоорлоос хамгаалах үндсэн фторын найрлага. Шүдний пааланг бэхжүүлж, сахар болон хүчиллэг орчноос үүдэх цоорол үүсэх эрсдэлийг багасгахад тусална.
- Усан цахиур чулуу /Hydrated Silica/ – Шүдний гадаргууг зөөлөн цэвэрлэж, өнгөр бохирдлыг арилгахад туслах нарийн ширхэгтэй цэвэрлэгч найрлага юм. Хүүхдийн сүүн шүдийг гэмтээлгүйгээр цэвэрхэн, толигор байлгахад тусална. Шүд солигдох үеийн эмзэг пааланг хүчтэй үрж гэмтээхгүйгээр цэвэрлэнэ.
- Цайрын глюконат /Zinc Gluconate/ - Амны хөндийн орчныг цэвэр байлгаж, сахарын нөлөөнөөс хамгаална. Мөн амны эвгүй үнэрийг багасгах, буйл шүдийг хамгаалах үйлчилгээтэй.
- PVM/MA кополимер - PVM/MA Copolymer - Шүдний гадаргуу дээр хамгаалах давхарга үүсгэж, фтор болон хамгаалах найрлагуудыг шүдэн дээр илүү сайн тогтоход тусална. Сахар-хүчилд өртөхөөс давхар хамгаална.
- Амин хүчлийн суурьтай зөөлөн хөөсрүүлэгч - Хүүхдийн амны хөндийг зөөлөн цэвэрлэж, оог жигд тараан, амны салст болон буйлыг цочроохгүйгээр цэвэрлэгээ хийхэд тусална.
- Патентлагдсан жүржийн ханд /Patented Citrus Extract/ - Шүд солигдох үед эмзэгшсэн буйлыг тайвшруулж, амны хөндийн тавгүй мэдрэмжийг багасгахад тусална. Мөн аманд зөөлөн, сэрүүн, цэвэр мэдрэмж өгч, хүүхдэд хэрэглэхэд тааламжтай болгоно.
- Сүүн хүчлийн бактери /Lactobacillus-Lactic Acid Bacteria/ - Амны хөндийн бичил орчны тэнцвэрийг дэмжиж, амны хөндийг эрүүл, цэвэр байлгахад тусална. Амьсгалыг илүү шинэхэн мэдрэмжтэй болгож, амны эвгүй үнэр үүсэхээс сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ.
*Фторын агууламж: Олон улсын шүдний эмч, эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн шүдийг цоорлоос хамгаалахын тулд 500-1100ppm фторын агууламжтай шүдний оо хэрэглэхийг зөвлөдөг. Фтор нь зөв хэмжээгээр хэрэглэвэл шүдний пааланг бэхжүүлж, цоорлын эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Фтор хэт бага — цоорлоос хамгаалах нөлөө хангалтгүй
0.08% /800ppm/— шинжлэх ухаанчаар цоорлоос үр дүнтэй хамгаална
Фтор хэт өндөр — шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй
Хэрэглэх хэмжээ: Нэг удаад вандуйн хэмжээтэй, ойролцоогоор 5 мм урттай шүдний оо хэрэглэнэ.
Насны заалт: 6-12 нас
Хэмжээ: 50мг