Хүүхдийн арьс насанд хүрэгчдийнхээс илүү нимгэн, эмзэг байдаг. Тосны булчирхай болон арьсны хамгаалах давхарга бүрэн хөгжөөгүй тул гадаад орчны нөлөөнд амархан өртөж, арьсны олон төрлийн асуудал үүсдэг.
- Шумууланд хазуулж хавдах - Хавдар амархан буухгүй үрэвсэл явагдах
- Улайж загатнах - Маажиж тайван бус болно
- Халуу оргих, цочрох - Хуурайшиж ширүүн болно
Олон төрлийн байгалийн ургамлын хандыг сэрүүцүүлэх гаа навчны тостой хослуулан найруулж, арьсны хамгаалах давхаргыг дэмжин, арьсыг сэрүүцүүлэн тайвшруулж, загатнааг намдаана.. Арьсыг үр дүнтэй тайвшруулж, ургамлын хамгаалах үйлчилгээ үзүүлнэ.
Үндсэн найрлагууд:
- Ягаан өвсний үндэсний ханд /Lithospermum Erythrorhizon Root Extract/ - Арьсны улайлт, цочролыг тайвшруулж, эмзэг арьсыг хамгаалахад тусална
- Дангүй үндэсний ханд /Angelica Polymorpha Sinensis Root Extract/ - Арьсыг тэжээлээр хангаж, хуурайшилт болон тавгүй мэдрэмжийг багасгана
- Сапожниковиа үндэсний ханд /Ledebouriella Divaricata Root Extract/ - Гадны орчны нөлөөнөөс үүдэлтэй эмзэгшил, загатнааг тайвшруулахад дэмжлэг үзүүлнэ
- Реманния үндэсний ханд /Rehmannia Glutinosa Root Extract/ - Арьсыг чийгшүүлж, хуурайшиж таталдах мэдрэмжийг бууруулна
- Хар үхрийн нүдний үрийн тос /Ribes Nigrum Seed Oil/ - Омега тосны хүчлээр баялаг тул арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, арьсыг зөөлөн байлгана
- Наранцэцгийн үрийн тос /Helianthus Annuus Seed Oil/ - Арьсыг тэжээж, чийгийг хадгалахад тусалдаг ургамлын гаралтай тос
- Оливын жимсний тос /Olea Europaea Fruit Oil/ - Арьсыг хамгаалж, хуурайшилтаас сэргийлэн зөөлрүүлнэ
- Жожоба үрийн тос /Simmondsia Chinensis Seed Oil/ - Арьсны тослог-чийгийн тэнцвэрийг хадгалж, эмзэг арьсыг тайвшруулна
- Амтат бүйлсний тос /Prunus Amygdalus Dulcis Oil/ - Арьсыг зөөлрүүлж, хуурайшсан хэсгийг тэжээлээр хангана
- Гаа навчны тос /Mentha Arvensis Leaf Oil/ - Сэрүүцүүлэх мэдрэмж өгч, загатнаа болон тавгүй мэдрэмжийг багасгахад тусална
- Лаванда тос /Lavandula Angustifolia Oil/ - Арьсыг тайвшруулж, эмзэгшлийг бууруулна
- Цайны модны тос /Melaleuca Alternifolia Leaf Oil/ - Арьсыг бохирдлоос хамгаалж, жижиг цочролыг тайвшруулахад тусална
- Витамин E /Tocopherol/ - Антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсыг хамгаалж, чийгийг хадгална
Аюулгүй байдал: Эмзэг нярай хүүхдийн арьсыг зөөлөн хамгаална. Найрлагадаа дараах химийн хүчтэй нэмэлт найрлагуудыг агуулаагүй:
- Спирт
- Үнэртэн
- Минерал тос
- Фталат
- Гормон
- Будагч
- Пропилен гликоль
- Хоёр оксидын нэгдэл
- Хадгалалтын бодис
- Силикон тос
Хэрэглэх заавар: Улайж эмзэгшсэн, шавжинд хазуулсан, үрэвссэн хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Загатнасан хэсэгтээ шууд түрхэнэ. Гараар тарааж түрхэх шаардлагагүй, цэвэрхэн, авч явахад хялбар, авсаархан. Хүүхдийн биеийн бүхийл хэсгүүдэд түрхэж болно /хөл, нуруу, нүүр, өгзөг гм/. Ам болон нүдний орчимд хүргэхээс зайлсхийнэ.
Хэрэглэх нас, арьсны төрөл: Нярай болон хүүхдийн төрөл бүрийн арьсанд тохиромжтой
Хэмжээ: 6мг, хатуу түрхлэг