Эмзэг хэсгийг зөөлнөөр цэвэрлэж 99.9% өвчин үүсгэгч нянг дарангуйлан эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн эрүүл орчныг хамгаална. Сарын тэмдгийн үе болон бие зассаны дараа гэх мэтчилэн өдөр тутамдаа нян үржих нөхцөл амархан бүрддэг. Иймээс эмзэг хэсгийн түгээмэл хорт нянгуудыг цаг тухайд нь дарангуйлснаар загатнах, наалдамхай мэдрэмж, эвгүй үнэр үүсэхээс сэргийлэхэд тусална.
Бүтээгдэхүүний онцлог:
- Олон төрлийн пробиотик болон давхар исгэсэн пребиотик найрлагатай - лактобацилл /сүүн хүчил/ бактерийн өндөр агууламж нь эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн бичил орчны тэнцвэртэй байдлыг бий болгож ашигтай бактерийн орчныг дэмжих, загтнаа зовиур тухгүй мэдрэмжийг бууруулна
- Зөөлөн сул хүччиллэг /PH5.5-6.0/ бүтэцтэй - судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн үтрээний хэвийн орчин сул хүчиллэг байдаг. PH6.0-аас дээш болох үед нян бактерүүд үржих нөхцөл бүрдэж, өвчин үүсэх магадлал нэмэгддэг. Сүүн хүчлийн бактерийн найрлага бүхий тус бүтээгдэхүүн нь PH балансыг тэнцвэртэй байлгана
- Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг ургамалын найрлагууд - нян бактертай тэмцэнэ
Доорх түгээмэл нянгийн эсрэг /99.9% хүртэл/ үйлчилгээ үзүүлнэ:
- Escherichia coli /E. coli/ — Гэдэсний савханцар бактер
- Staphylococcus aureus — Алтан шар стафилококк
- Candida albicans — Candida төрлийн мөөгөнцөр
- Gardnerella vaginalis — Үтрээний гарднерелла бактер
- β-hemolytic Streptococcus — Бета гемолиз стрептококк
Гол найрлага:
- Лактобациллын исгэмэл ханд /Lactobacillus Ferment/ — Эмэгтэйчүүдийн эмзэг хэсгийн бичил орчны тэнцвэрийг дэмжиж, ашигтай бактерийн орчныг хадгалахад тусална.
- Лактобацилл /Lactobacillus/ - Эмзэг хэсгийн эрүүл орчныг дэмжиж, хамгаалах чадварыг сайжруулах пробиотик найрлага.
- Лактобациллын исгэмэл задралын бүтээгдэхүүн /Lactobacillus Ferment Lysate/ — Арьсыг тайвшруулж, эмзэг хэсгийн хамгаалах давхаргыг дэмжинэ.
- Мөөгөнцрийн исгэмэл ханд /Yeast Ferment Extract/ — Жижиг молекулт амин хүчлээр баялаг тул арьсыг чийгшүүлж, хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ.
- Bacillus пробиотик исгэмэл ханд /Bacillus Ferment/ — Эмзэг хэсгийн бичил орчны тэнцвэрийг хадгалж, арьсыг эрүүл байхад дэмжлэг үзүүлнэ.
- Ромашка цэцгийн ханд /Chamomile Extract/, Центелла ус /Centella Asiatica Water/, Тоорын навчны ханд /Peach Leaf Extract/, Календула цэцгийн ханд /Calendula Extract/, Witch Hazel ханд /Hamamelis Extract/, Зуун настын навчны ус /Aloe Leaf Water/, Цайны модны ханд /Melaleuca Alternifolia Extract/, Gentiana үндэсний ханд /Gentiana Root Extract/ - эдгээр ургамлын найрлагууд нь эмзэг хэсгийн арьсыг тайвшруулах, цочролыг багасгах, чийгшүүлэх, наалдамхай, тавгүй мэдрэмжийг бууруулах үйлчилгээг үзүүлнэ.
- Нугын таволга цэцгийн ханд /Ulmaria Spiraea Extract/— байгалийн гаралтай үнэр саармагжуулах идэвхт найрлага бөгөөд эвгүй үнэр үүсгэдэг бактерийн үйл ажиллагааг дарангуйлж, эвгүй үнэрийг багасгахын зэрэгцээ арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
- EDI ултра цэвэршүүлсэн ус - энэхүү технологи нь хүнд металл, нян бактер, бохирдол, ууссан хольцыг үр дүнтэй шүүж, эмэгтэйчүүдийн эмзэг хэсэгт илүү цэвэр, зөөлөн арчилгаа үзүүлнэ.
- Зөөлөн, нэхээсгүй даавуун материал /Cross water-spun membrane/ - арьсыг эмзэгшүүлэхгүй хөвсгөр зөөлөн бүтэцтэй, урагдахгүй, чийгийг зохистой хадгалж, арьсан дээр усны мөр үлдээхгүй, арчиж хэрэглэсний дараа наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй.
Хэрэглээ:
Өөр өөр цаг үеүүдэд таныг илүү найдвартай хамгаална.
- Өдөр тутмын арчилгаанд
- Сарын тэмдгийн өдрүүдэд
- Жирэмсэний хугацаанд
- Төрсний дараах хугацаанд
- Аялал зугаалгын үед
- Бассэйнд орсны дараа
- Дотно харилцаанд орохын өмнө болон дараа
Хэрэглэх заавар: 1 удаагийн савлагаатай. Зөвхөн гадна хэсгээ арчиж цэвэрлэх зориулалттай.
Хэмжээ: 15ш/1хайрцаг