90% эссэнцээр баяжсан арчилгаат суурь нь 3D өнгө түгжих технологи, амьсгалдаг торон бүтэцтэй хослон будалтыг 12 цаг тогтвортой барьж, өнгө барайж гундахаас хамгаалан, нүхжилт болон жижиг өө сэвийг бүдгэрүүлж, арьсыг чийглэг гэрэлтсэн харагдуулна.
Үйлчилгээ:
- 12 цагийн турш будалтыг тогтвортой барина
- Нарийн ширхэгтэй тул будалт илүү натурал хөнгөн харагдана
- Нүүрний хөдөлгөөнөөр үрчлээ болон зураас үүсэхгүй
- Өдрийн турш өнгөлөг гэрэлтсэн харагдуулна - тогтоц сайтай
- Арьсыг чийг, тэжээлээр хангана
- Арьсны нүхжилт болон өөг сайн дарна
- Хөнгөн бүтэцтэй тул арьсыг амьсгалуулна
- Ус, хөлсөнд тэсвэртэй
- Бараантаж гундсан арьсыг сэргээнэ
Үндсэн найрлага:
- Шувууны үүрний ханд - Арьсанд чийг, тэжээл өгч, будалтын дараа арьсыг хуурай барзгар биш толигор, зөөлөн, гэрэлтсэн харагдуулахад тусална. Арьсны өнгийг илүү амьд, эрүүл мэт харагдуулах чийглэг суурь мэдрэмж өгнө.
- Өмнөд туйлын далайн замгийн ханд /Antarctic Algae Extract/ - Чийгийг арьсанд хадгалахад дэмжлэг үзүүлж, арьсыг илүү чийглэг, уян зөөлөн байлгахад тусална.
- Сахарын изомер /Saccharide Isomerate/ - Арьсны чийгийг удаан барихад тусалдаг чийгшүүлэгч найрлага. Будалтын үед арьс таталдах, хуурайших мэдрэмжийг багасгана.
- Улаан замгийн ханд /Red Algae Extract/ - Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, өнгийг илүү цэвэрхэн, гэрэлтсэн харагдуулах үйлчилгээтэй.
- Пантенол - Хуурайшилт, таталдах, тавгүй мэдрэмжийг багасгаж, арьсыг тайвшруулахад тусална. Мөн арьсны хамгаалах ханыг дэмжиж, будалт хийх үед арьсыг илүү тав тухтай байлгах үйлчилгээтэй.
- Глицерин - Арьсанд чийг татаж, чийгийг барих үндсэн чийгшүүлэгч найрлага. Будалт арьсан дээр илүү жигд сууж, арьс хатаж хуурайшихгүй, зөөлөн мэдрэмжтэй байхад тусална.
- Чацарганы жимсний ханд / Витамин Е - Антиоксидант үйлчилгээтэй тул гадны орчны нөлөөлөл, хуурайшилт, арьс ядрах, барайх мэдрэмжээс хамгаалахад тусална. Арьсыг илүү эрүүл, гэрэлтсэн, амьд өнгөтэй харагдуулна.
Бүтээгдэхүүний аюулгүй байдал: 131 төрлийн эрх бүхий чанарын шалгалтаар баталгаажсан. Чийгшүүлэх, будалтыг удаан барих, арьсанд жигд наалдах үйлчилгээтэйгээс гадна арьсыг тайвшруулах үр дүнтэй болохыг туршилтаар үнэлсэн. Мөн урагт гаж хөгжил үүсгэх эрсдэлгүй гэсэн аюулгүй байдлын үнэлгээтэй.
Өнгөний сонголт:
А01 /цайвар суурьтай/; A02 /цайвар шаргал суурьтай/
Хэмжээ: 30мл