Цэвэр физик хамгаалалт – SPF50+ PA+++ | 12 цагийн өндөр хамгаалалт
Бүтээгдэхүүний онцлог:
- Хосолсон физик найрлага /Титан диоксид + Цайрын оксид/
- Хэт ягаан туяаг тусгаарлаж, арьсыг гэмтлээс хамгаална
- Цайрахгүй, хөнгөн, шингэц хурдан
- Мэдрэмтгий, эмзэг арьсанд ч тохиромжтой
- Тослог биш, арьс чөлөөтэй амьсгална
- Арьсанд ачаалал өгөхгүй
- Илүү удаан тогтоцтой /ус, хөлсөнд тэсвэртэй/
Найрлага:
- Титан диоксид /Titanium Dioxide, TiO₂/ - арьсанд үл үзэгдэгч хамгаалалтын бүрхүүл үүсгэж, UVB болон зарим UVA туяаг шүүж, арьсыг хамгаалдаг, тогтоц сайтай, арьсанд аюулгүй
- Цайрын оксид /Zinc Oxide, ZnO/ - UVA болон UVB туяаг өргөн хүрээнд хамгаалдаг физик нарны хамгаалалт ба арьсанд ачаалал өгөхгүй хөнгөн. Мэдрэмтгий, эмзэг арьсанд тохиромжтой арьсыг цочроохгүй
- Чихэр өвс /Glycyrrhiza uralensis/ - арьсны гүнд нэвчин үрэвслийн улайлт, цочролыг намдаана. Үрэвслийн улмаас гэмтсэн арьсны хамгаалах давхаргыг нөхөн сэргээнэ, эмзэгшил харшлыг бууруулж, загатнааг багасгаж тайвшруулна. Арьсны дархлааг сайжруулна
- Центелла - арьсыг тайвшруулж, үрэвслийг намдааж, нөхөн төлжилтийг эрчимжүүлнэ, арьсны хамгаалалтын ханыг бэхжүүлнэ. Антиоксидантаар баялаг, нянгийн эсрэг үйлчилгээтэй, арьсны дархлааны тэнцвэрийг дэмжинэ
Цөөн найрлага бүхий аюулгүй, зөөлөн нарны хамгаалалт тул жирэмсэн, хөхүүл, мэдрэмтгий арьстай бүх хүн хэрэглэхэд тохиромжтой
- 4 төрлийн хүнд металлын шинжилгээ
- 5 төрлийн бичил биетний (микробийн) шинжилгээ
- Токсикологийн шинжилгээ болон бусад хорт найрлагын шинжилгээнүүд хийгдсэн аюулгүй бүтээгдэхүүн юм.
Хэрэглэх заавар: Өглөө гарахаасаа өмнө 15-30 минутын өмнө нүүрэндээ түрхэж хэрэглэнэ. Хэрэглэх бүртээ 1-2мл хэрэглэвэл тохиромжтой. Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. Нүүр будалт хийгээгүй тохиолдолд мөн усанд орсоны дараа 2 цаг тутамдаа нарны тосоо давтан хэрэглэвэл хэт ягаан туяанаас илүү үр дүнтэй хамгаална.
*Нарны тос нь ус хөлсний хамгаалалттай, тогтоц удаантай байдаг тул заавал будаг арилгагчаар цэвэрлэж хэвших шаардлагатай.
Насны заалт: +18 наснаас дээш