Мэдэхэд илүүдэхгүй зарим төрлийн аюултай химийн найрлагуудын тухай

2025-04-18 10:09
Мэдэхэд илүүдэхгүй зарим төрлийн аюултай химийн найрлагуудын тухай

Өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнд аюултай химийн найрлагуудыг агуулж байдаг тул та ч бас доорх химийн найрлагын нарийн тайлбарыг мэдээд аваарай.

Жишээ нь:

  • Гармон - химийн гаралтай гармоны найрлагыг үрэвсэл дарах, арьсыг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэдэг ч тогтмол хэрэглэснээр дасал болж, хэрэглэхээ зогсоох үед арьс улам илүү мэдрэгшиж эмзэгшинэ
  • Цайруулагч бодис флюресцент /Fluorescent whitening agent/ - Цайруулах зорилгоор цаас, хувцас, угаалгын нунтаг, хүүхдийн живх, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэдэг химийн найрлага бөгөөд эд материалыг цайруулах, өнгөлөг, цэвэрхэн шинэ мэт харагдуулдаг. Гэвч энэхүү материал нь арьсыг цочроох, нүдийг гэмтээх, загтнаа, тууралт үүсгэж харшлын өвчин үүсгэх, цаашлаад удаан хэрэглэхэд арьсанд хуримтлагдаж генийн өөрчлөлтийг бий болгож хавдар үүсгэх магадлалтай гэж судлаачид анхааруулдаг. Тус найрлагыг агуулсан бүтээгдэхүүн UV болон нарны гэрэлд "хөх туяа" -тай харагддаг
  • Химийн тос /Mineral oil/ - Газрын тосноос боловсруулж гаргаж авдаг эрдэс тос нь арьс арчилгааны бүтээгдэхүүний чийгшлийг нэмэгдүүлэх, түгжих, хамгаалах бүрхүүл үүсгэх үйлчилгээг үзүүлдэг найрлага боловч арьсны нүх сүвийг бөглөх, арьсыг хүнд оргиулж, амьсгалах замыг хааж, эмзэгшүүлэх сул талтай
  • Силикон тос /Silicone oil/ - Хуурайшилтын эсрэг чийгшүүлэх бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг найрлага бөгөөд арьс болон үсэнд амрахан түрхэгдэж, чийгшлийг хадгалах, гялалзуулах, толигор зөөлөн болгох үйлчилгээг үзүүлж, арьсны нүх сүвийг шууд бөглөхгүй боловч амархан цэвэрлэгдэхгүй арьс үсэнд хуримтлагдах, арьсны амьсгалах нөхцлийг саатуулж арьсыг илүү эмзэгшүүлэх сул талтай мөн тослог, батгатай арьсанд тохиромжгүй
  • Пропилен гликоль /Propylene Glycol/ - арьсыг чийгшүүлж зөөлрүүлэх үйлчилгээтэй химийн гаралтай найрлага бөгөөд эмзэг мэдрэмтгий болон хүүхдийн арьсанд хэрэглэх нь тохиромж муутай
  • Формальдегид ялгаруулагч /Formaldehyde Releaser/ - нянгийн эсрэг хугацаа уртасгагч химийн бодис бөгөөд хадгалалт уртасгагч аюултай хортой найрлага
  • Үнэртүүлэгч
  • Спирт
  • Химийн хүнд металиуд
  • Өнгө оруулагч пигмент
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл