Гарын арьс эмэгтэй хүний насыг илэрхийлнэ

2025-02-18 12:40
Гарын арьс эмэгтэй хүний насыг илэрхийлнэ
Гарын арьсны онцлог
  1. Тосны булчирхайгүй - Гарын арьс нь биеийн бусад хэсэгтэй харьцуулбал хөлс, тосны булчирхай маш багатай бөгөөд өөрийгөө чийгшүүлэх хэмжээний тос ялгаруулж чаддаггүй тул байгалиасаа өөрийгөө чийгшүүлэх чадвар муу байдаг.
  2. Зузаан эвэрлэг давхарга - Арьсны эвэрлэг давхаргыг цаг тухайд нь гуужуулахгүй бол гарын үхэжсэн арьсны эсүүд улам ихээр хуримтлагдаж гарын хэсэг ширүүн барзгар болох нэг чухал шалтгаан болдог.
  3. Гадны хүчин зүйлсийн нөлөө - Гар нь ихэвчлэн ус болон бусад "гадны хүчин зүйлс"-ээс болж хуурайшдаг бөгөөд ихэвчлэн өдөр тутамдаа хэрэглэдэг цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь гарын арьсыг маш их цочироодог. Үүнээс гадна гар нь бага температур, чийгшил багатай агаарт /ялангуяа хүйтэн цаг агаарт/ удаан хугацаагаар байхад гар хуурайшиж, улайж, бичил гэмтэл үүсэхэд хүргэдэг.
Гарын арчилгааг тогтмол хийх нь арьсыг залуу байлгах гол хүчин зүйл
  • Химийн нэмэлт найрлагагүй органик гарын тосыг хэрэглээрэй.
  • Оройн арчилгааг тогтмол хийснээр гарын арьсыг тогтмол чийглэг байлгаж, үрчлээ үүсэхээс сэргийлж, бичил гэмтлээс хамгаална. Орой унтахын өмнө өөрийн хэрэглэдэг гарын тосоо хэрэглэж гарын арьсаа хамгаалаарай.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл