Хөхний сүү хадгалах уутны хэрэглэх заавар
Хөхний сүү хадгалах уутны хэрэглэх заавар

2021-06-01 14:22

🤱 Бяцхан үрсээ хооллож хөхүүлсэний дараа илүү гарсан 🍼 сүүгээ заавал хадгалж хэрэглээрэй ээжүүдээ 👩‍⚕️

Хөхний сүүг тасалгааны хэмд : 

🌡️23°C-32°C 🕒 3-4 цаг

🌡️19°C-22°C 🕒 6-8 цаг

Хөргөлттэй зөөврийн саванд:

🌡️15°C 🕒 24 цаг

Хөргөгчинд:

🌡️ - 4°C 🕒4-8 хоног

2-хаалгатай хөргөгчний хөлдөөх хэсэгт :

🌡️-18°C 🕒 3-6 сар

Хөлдөөгчинд:

🌡️- 20°C 🕒 6-12 сар хадгална. 

Хадгалсан хөхний сүүг хэрэглэхдээ ☝️

🍼Сүүг хадгалсан он, сар, өдрийг шалгаад түрүүлж хадгалсан сүүг эхэлж хэрэглэх

🍼Хөлдөөсөн сүүг хэрэглэхийн өмнөх өдөр хөргөгчний доод хэсэгт хийнэ

🍼Хөлдөөсөн сүүг хүйтэн усанд гэсгээнэ. Сүү гэсэж эхэлсэний дараа халуун усанд бүлээсгэнэ

Анхаарах зүйлс ⚠️

🤔Сүүгээ зориулалтын уутанд хадгалж, хөлдөөх

🤔Сүүг хөргөгчний хаалганд хадгалахгүй

🤔Сүүг сэгсэрч болохгүй

🤔Сүүг тасалгааны хэмд гэсгээж болохгүй 

🤔Сүүг богино долгионы зууханд хийж болохгүй 

🤔Сүүг буцалгаж болохгүй

🤔Гэсгээсэн сүүг дахин хөлдөөж болохгүй


 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл