Бид гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа ихэвчлэн сав баглаа болон, урд нэрийг нь хараад л хэн нэгний зөвлөснөөр сонголтоо хийчихдэг. Арын орц найрлагны хэсгийн анзаарч хардаг хүн тун цөөхөн байдаг. Яагаад гэвэл харсан ч ойлгохгүй юм чинь гээд анзаарахгүй орхих нь элбэг.
Тэгвэл өөрийн хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагаа ерөнхийд нь хараад ямархуу орцтой бүтээгдэхүүн болохыг таних хялбар аргыг зааж өгье. Сүүлийн үед хүмүүс маш олон төрлийн харшилтай байх нь элбэг болсон. Өөрийнхөө арьсандаа таардаггүй харшлах магадлалтай орцуудыг найрлаганы хэсгээс хараад өөрийн арьсанд тохиромжтой үгүйг нь бүрэн шалгасны дараагаар бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх хэрэгтэй.
Найрлаганы хамгийн эхэнд байгаа найрлага тэрхүү бүтээгдэхүүнд хамгийн их орсон орц байдаг. Жишээ нь ус гэсэн байвал ус хамгийн их орсон гэсэн үг. Түүний дараах орцноос эхлээд эхний орцноосоо бага багаар багасаад явдаг. Ер нь бол ихээсээ бага руу дараалалтай байдаг гэсэн үг шүү. Тэгэхээр эхний 8-10 найрлагыг харахад тэр бүтээгдэхүүн юугаар бүтээгдсэн гэдгийг мэдчих боломжтой юм.
Араас нь үргэлжилж байгаа толгой эргэм олон найрлага нь азаар бага хувьтай ордог болохоор арьсанд муугаар нөлөөлөх нь бага байдаг. Тэгэхдээ л хориотой 20 төрлийн бодисноос орсон үгүйг нь заавал шалгаж байгаарай. Орц найрлаганы төгсгөл хэсэгт найрлаганд орсон үнэрний нэр тэмдэглэсэн байдаг ба энэхүү үнэр нь хүний биед ямар хор хөнөөлтөй болохыг мэдэхгүйгээр үнэрэнд ач холбогдол өгч хэрэглэдэг хүмүүс байдаг. Энэ гоё гээд байгаа үнэр маань хориотой 20 бодисын нэг болох Fragrance oil буюу синтетик үнэр юм шүү дээ.
Дараагийн харах ёстой нэгэн чухал найрлага бол гоо сайхны бүтээгдэхүүний хадгалагч бодис юм. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хадгалагч бодис болох Phenoxyethanol нь Солонгос улсад хуулиараа нийт найрлагны 1%-д хийхийг зөвшөөрдөг ба, хэрвээ таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд энэ орц орсон байвал энэ орцноос хойших найрлагнуудыг 1%-с бага агууламжтай юм байна гэж ойлгож болно. Жишээ нь 40 төрлийн орцтой бүтээгдэхүүний найрлагны яг дунд хэсэгт нь Phenoxyethanol орсон байвал үлдсэн 50%-ийн орц нь бүгд 1%-с багаар орсон гэсэн үг юм. Тийм учраас найрлага дотор өөрт тань харшилдаг орц 1% агууламжтай орсон ч гэсэн харшлах л болно. Олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглээд харшлаад таардаггүй хүмүүс хэт олон найрлага орсон бүтээгдэхүүн сонгохоос татгалзаж аль болох цөөн найрлагтай эрүүл орц найрлагтай бүтээгдэхүүн сонгож хэрэглэж байгаарай.