ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНД ТҮГЭЭМЭЛ АШИГЛАГДДАГ 20 ТӨРЛИЙН ХИМИЙН ХОРТОЙ НАЙРЛАГА
ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНД ТҮГЭЭМЭЛ АШИГЛАГДДАГ 20 ТӨРЛИЙН ХИМИЙН ХОРТОЙ НАЙРЛАГА

2023-08-13 07:26

Бидний амаар орж буй зүйлсэд агуулагдаж байдаг химийн хортой бодисыг элэг бөөр маань чадах хэмжээгээрээ шүүж цэвэрлэсний дараа цусанд өгдөг бол бидний арьсандаа түрхсэн бүтээгдэхүүний найрлаганд агуулагдаж буй бүх хортой хоргүй бодисууд ямарч шүүлтүүргүйгээр арьсаар нэвчин шууд цусанд ордгийг та мэдэх үү?

Химийн хорт бодис арьс цусаар дамжин хаана очиж хаана бөөгнөрч юуг минь гэмтээж, ямар харшил үүсгэж хэзээ яаж гаж нөлөөгөө үзүүлэхийг бид тааж мэдэх аргагүй.

Та гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо савлагаан дээрх орц найрлагыг заавал уншиж доорх 20н бодисоос агуулсан эсэхийг шүүж байж сонголтоо хийгээрэй!

1. Avobenzone

Chemical төрлийн нарны тосны найрлагуудын нэг. Биед чөлөөт радикал үүсгэдэг бөгөөд энэ нь урт хугацаандаа ДНК буюу хүний генд өөрчлөлт оруулж хорт хавдар үүсгэж болзошгүй бодис гэж үздэг.

2. Isopropyl Alchohol

Propenol, isopropenol ч гэж нэрлэгддэг энэ бодис үсний ангижруулагч, үнэртэй ус, биеийн скраб зэргийн найрлаганд өргөнөөр ашиглагддаг. Хүний биед Толгой өвдөх, эргэх, нүүр минчийж улайх зэргээр нөлөөлдөг. Ялангуяа хорт хавдартай хүний дархлааг шууд унагах магадлалтай гэж үздэг.

3. SLS буюу Sodium Lauryl Sulfate

SLES буюу Sodium Laureth Sulfate Гоо сайхны бүтээгдэхүүн, шампунь, шүдний оо, саван зэргийн гол найрлага болгож ашигладаг угаагч бодисууд. Нүдэнд муугаар нөлөөлдгөөс гадна арьсаар дамжин цусанд орж хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй аюултай бодис гэж үзэж байгаа.

4. Triethanolamine

Нүүрний хөөсөн саван, cleansing oil, cleansing balm зэрэгт өргөнөөр агуулагддаг. Нүдний өвчин үүсгэх, арьс үс хуурайшуулж харшил үүсгэх магадлал өндөр байдгаас гадна урт хугацааны турш биед хуримтлагдхаараа хүчтэй хорт бодис болж хувирдаг тул аюултай бодисын тоонд багтдаг.

5. PEG буюу Polyethylene glycol

Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад бүтээгдэхүүнийг зөөлрүүлэх зорилгоор маш ихээр ордог. Хүний биед харшил үүсгэхээс гадна урт хугацаандаа цусаар дамжин элэг зүрх бөөрөнд өөрчлөлт оруулах магадлал өндөр гэж үздэг.

6. Synthethic colors

Америкийн FDA-ээс хиймэл будагч бодисууд урт хугацаандаа хүний биед хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй бодис гэж үздэг.

7. Sorbic acid

Гоо сайхны бүтээгдэхүүнийг муудахаас хамгаалдаг ариутгах бодисын найрлаганд оролцдог бөгөөд арьс, харшил үүсгэх магадлал өндөртэй гэж үздэг.

8. Бүх төрлийн гормон

Жишээ нь Эмэгтэй хүүхэд эстроген гормон орсон уруулын будаг удаан хугацаанд хэрэглэснээс болж доогуур цус алдалт, бэлгийн бойжилт хэт эрт явагдсан гэх зэрэг гаж нөлөө үзүүлсэн гэсэн судалгааны тайлангууд байдаг.

9. Isopropyl Methyphenol

Тонер, сүүн шингэн, гарын тосны найрлаганд их ордог бөгөөд батга, тууралт гэх зэрэг арьсны асуудал үүсгэх магадлал өндөр гэж үздэг.

10. BHT буюу Butylated Hydroxy Toleune

Гоо сайхны бүтээгдэхүүнийг муутгахаас хамгаалах зорилгоор ашигладаг энэ бодис нь арьс эмзэгшүүлж, үс уналтанд нөлөөлдгөөс гадна биеийн гадар өөхөн эсэнд амархан хуримтлагддаг бөгөөд генд өөрчлөлт оруулдаг байж болзошгүй гэж үздэг.

11. Paraben

Гоо сайхны бүтээгдэхүүнийг муутгахгүй байх, ариутгах, хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор хамгийн их ашигладаг бодис. Арьсны гүнд нэвтрэн орж өөхөн эсэд хуримтлагддаг бөгөөд дотоод шүүрлийн эрхтэнүүдийг гэмтээдэг. Хөхний хорт хавдар үүсгэдэг байх магадлал өндөр гэж үздэг бөгөөд арьсны үрэвсэл, харшил үүсгэхийн зэрэгцээ чөлөөт радикал үүсгэснээрээ үрчлээ, сэвх үүсгэх шалтгаан ч болдог. Найрлага бичсэн жагсаалтанд урт үгний дунд ч юмуу урд нь ч юмуу paraben л гэдэг үг байвал аюултай гэсэн үг.

12. Triclosan

Үнэр дарах, бактер устгах зорилгоор гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг боловч цус, бөөр, элэг хордуулах болон дархлаа муутгаж, хүйсийн гормонд гаж нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэж үздэг.

13. Butyl Hydroxy Anisole

Гоо сайхны бүтээгдэхүүн исэлдэхээс хамгаалах зорилгоор ашигладаг ч урт хугацаандаа харшил үүсгэх, хүний генд өөрчлөлт оруулдаг байж болзошгүй гэж үздэг.

14. Oxy benzone

Benzophenon-3 ч гэж нэрлэдэг бөгөөд chemical төрлийн нарны тос, уруулын будаг, нүдний тень зэргийн найрлаганд орсон байх нь элбэг. Харшил үүсгэхээс гадна арьсаар дамжин цусанд орж хоол боловсруулах эрхтэн, амьсгалын замын эрхтэнүүдэд муу нөлөөтэй үзүүлэх магадлалтай гэж үздэг.

15. Imidazolidinyl Urea, Diazodinyl Urea

Ариутгах зорилгоор ашиглах нь элбэг бодис бөгөөд урт хугацаагаар хэрэглэвэл амьсгалын зам болон арьсыг цочроож үрэвсүүлэх, мөн зүрх дэлсэх зовиуртай болгох магадлалтай гэж үздэг.

16. Mineral oil

Арьсны чийг хадгалах бүрхүүл үүсгэх, чийгшүүлэх зорилгоор гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг энэ найрлагыг газрын тосноос гаргаж авдаг. Арьсны амьсгалах нүх сүвийг бөглөж, бохирдлоо гадагшлуулах чадварыг нь алдагдуулснаар арьс үрэвсэж батга гарах, эмзэгшүүлэх зэрэг арьсны асуудал үүсгэдэг.

17. Thymol

Голдуу үс арчилгааны бүтээгдэхүүнд их ашиглагддаг. Толгой өвдөх, дотор эвгүйрэх, гэдэс базлах зэргээр биед нөлөөлдөг бөгөөд арьс хүчтэй цочроодог бодис гэж үздэг.

18. Triisopropanolamine

Тонер, үнэртэй усанд голдуу ашиглагддаг бодис бөгөөд арьсыг хэт хуурайшуулж арьсны ханан бүрхүүлийг гэмтээх аюултай.

19. Fragrance

Хиймэл үнэр оруулагч бодисууд нь арьс эмзэгшүүлэх, цочроох, тууралт өгөх, мөн толгой өвдөх, дотор эвгүйрүүлэх, гормоны өөрчлөлт оруулах, харшил үүсгэх нөлөөтэй хорт бодисонд багтдаг. Бүтээгдэхүүний шошгон дээрх Fragrance гэсэн ганцхан нэршлийн цаана дор хаяж 10~20 янзын бодис нуугдаж байдаг шүү!

20. Phenoxyethanol

Гоо сайхны бүтээгдэхүүнийг муутгахгүй, ариутгах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашиглах нь элбэг. Арьс эмзэгшүүлэхээс гадна удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд биед хуримтлагдаж гормоны өөрчлөлтөнд нөлөөлөх магадлал өндөр гэж үздэг. Эрэгтэйчүүдийн эр гормонд өөрчлөлт оруулдаг бол эмэгтэйчүүдийн савны өвчлөлд нөлөөлөх аюултай байж болзошгүй гэж үздэг.


Эх сурвалж: Skincare судлаач

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл