БИФИДО ФЕРМЕНТ арьс арчилгаанд ямар ашиг тустай вэ?
БИФИДО ФЕРМЕНТ арьс арчилгаанд ямар ашиг тустай вэ?

2023-07-16 12:13

БИФИДО ФЕРМЕНТ гэж юу вэ?


 Бифидо ферментийн лизат, бактери / Bifida Ferment Lysate


Бифидо бактери нь нэгэн төрлийн пробиотик буюу бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн юм. Tараг, кэфир, айраг, кумис гэх мэт эсгэж гаргаж авдаг цагаан идээнд агуулагддаг аж. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд тустай энэ ашигт бактерийг арьсандаа мөн түрхэж хэрэглэх нь олон төрлийн ашиг тустай.

Бифидо бактерийг гаргаж авах үйл явц нь маш их хүндрэлтэй байдаг. Идэвхтэй эсүүд задарч, хүний ​​арьсанд маш их эерэг нөлөө үзүүлдэг тул үнэ нь маш үнэтэй орц найрлагад тооцогддог. Уг найрлага нь өндөр зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүнд ялангуяа үрчлээний эсрэг бүтээгдэхүүнд ордог.


Bifida Ferment Lysate гоо сайханд:


Харин гоо сайхны бүтээгдэхүүнд амьд бактери оруулах боломжгүй учраас Bifida Ferment Lysate буюу эсийг нь задалж гаргаж авсан хувилбарыг нь хэрэглэдэг аж. Бифидо -г эсгэж бий болгох явцад төрөл бүрийн амин хүчлүүд, витаминууд, мөн антиоксидант шинж чанартай элементүүд бий болдог байна. Мөн эсгэж гаргаж авсан найрлагуудын молекулын хэмжээ нь маш жижиг байдаг учраас арьсанд гүн шингэж үйлчилдэг.

Бифида нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, гадны цочирол үүсгэгчээс өөрийгөө хамгаалах чадвар буюу арьсны дархлааг сайжруулдаг. Үүний үр дүнд арьсны нөхөн төлжилт хурдсаж, хялгасан үрчлээ тэнийж, шинэ үрчлээ үүсэх явц удааширдаг. Ялангуяа орчин цагт агаарын бохирдол, нян бактери зэрэг нь бидний арьс илүү хурдан хөгшрөх гол шалтгаан болж байгаа бөгөөд үүнээс үүдсэн хөгшрөлтийн шинж тэмдгүүд болон үрчлээ, арьс унжих, өнгөө алдах гэх мэт асуудлыг шийдэхэд тусалдаг.


1. Арьсны хөгшрөлтийг удаашруулна

Бифидо фермент нь маш хүчтэй антиоксидант үйлчилгээтэй, мөн тослогыг дарангуйлдаг. Бифидо ферментийн найрлага бүхий бүтээгдэхүүүн тогтмол хэрэглэснээр арьсны хөгшрөлтийг удаашруулж, илүү залуу болгодог.

2. Арьсыг цайруулж, өнгөлөг болгоно

Бифидо фермент агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь В бүлгийн витамин болон төрөл бүрийн эрдэсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг.Хэдийгээр эдгээр нь жижиг молекул бүрэлдэхүүн хэсгүүд боловч цайруулах үйлчилгээ нь гайхалтай сайн үл нөлөө үзүүлдэг. Мөн арьсны эвэрлэг давхаргын бодисын солилцоог хурдасгах чадвартай бөгөөд чөлөөт радикалуудыг эсэргүүцэж арьсыг илүү тунгалаг, цагаан болгож гэрэлтүүлнэ.

3. Арьсны өнгийг засаж залуужуулна

Ихэнх эмэгтэйчүүдийн арьсны хөгшрөлт нь гадны нөлөөллөөс үүссэн арьсны өнгөнөөс үүдэлтэй байдаг. Бифидо бактери нь арьсны өнгийг жигд гэрэлтсэн болгож хөгшрөлтийн асуудлыг үр дүнтэй арилгаж чаддаг. Үүний зэрэгцээ арьсны дархлааны үйл ажиллагааг сайжруулдаг. Арьсны гадаргуу дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг. Мөн хэт ягаан туяанд тэсвэрлэх чадвартай бөгөөд хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтлийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг.

4. Тослогжилтыг тэнцвэржүүлнэ

Хэт их хэмжээний тос ялгарах нь арьсан дээр батга үүсэх шалтгаан болдог. Бифидо бактери нь тосны шүүрлийг багасгах, эвэрлэг давхаргын бодисын солилцоог бэхжүүлэх, тослогжилтын хэт исэлдэлтийг дарангуйлах, арьсанд тэжээл өгөх үүрэгтэй. Томорсон нүхжилтийг агшаахаас гадна хуурайшилт, улайлтыг багасгана. Батга гарч амархан үрэвсэл бий болдог арьсанд тослогыг тэнцвэржүүлж өгдөг.

 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл