МЕЛАЗМА гэж юу вэ?
МЕЛАЗМА гэж юу вэ?

2023-07-16 11:26

Гадаад болон дотоод шалтгаан нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөгөөр, нүүрэнд тэгш бус хэмээр гардаг нөсөөжилтийн эмгэг юм.

Хэдий шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлсийн зарим нь мэдэгдсэн боловч яг үндсэн шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа. 

Энэ өвчнөөр эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өвдөх нь элбэг. Америкийн Арьс судлалын Академиас гаргасан судалгаанаас харвал хар бараан бор арьстай хүмүүс мелазмагаар өвдөх нь түлхүү байдаг байна. Бараан хүрэн арьстай хүмүүсийн хувьд эмчлэгдэхэд бага зэргийн төвөгтэй байдаг бөгөөд зарим эмэгтэйчүүдийн хувьд арьсны үрэвслийн дараах нөсөө толбоноос болдог, эсвэл арьсны өнгөн хэсгийн арьсан доорх үрэвслийн түвшнээс шалтгаалан ийм байх боломжтой.        


Ямар шалтгааны улмаас Мелазма үүсдэг вэ?

Энэ талаар тайлбарлахад бага зэрэг бүрхэг юм. Яг үндсэн шалтгаан нь тодорхойгүй бөгөөд олон олон хүчин зүйлүүд байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эдгээр дотроос 2 үндсэн гол хүчин зүйлийг нэрлэе. Hэг нь дааврын хүчин зүйл, нөгөө нь нарны хэт ягаан туяа юм. Мелазма нь жирэмсэн байхад эсвэл жирэмслэлтээс хамгаалах эм уух үед илрээд байгааг ихэнх эмэгтэйчүүд ажигласан байх. Дааврын гаралтай эм бэлдмэдлүүд мелазмагийн эхлэлийг тавьж, нарны туяанд өртсөнөөр нөхцөл байдлыг улам дордуулдаг. Одоогоор тодорхой шалтгаан, сэдрээх хүчин зүйлсд:

  • Гени
  • Нарны хэт ягаан туяа – Зуны улиралд тодорно. Өвөл бүдгэрнэ.
  • Даавар (эстроген, жирэмслэлт, жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл, эстроген нь меланоцит эсэд байрлах эстрогений рецептортой холбогдсноор меланоцит эсийг хэт идэвхитэй болгодог)
  • Арьсны хамгаалалтын баррьер нь фототоксик хүчин зүйлсийн нөлөөгөөр алдагдсан. Фототоксик – хэт ягаан туяанд арьсыг хэт мэдрэг болгодог эм, эмийн бодис агуулсан бүтээгдэхүүн


Нүүрний арьсны аль хэсэг дээр мелазма ихэвчлэн илэрдэг вэ?

Хацрын яс, дух, эрүү, уруулын дээр байрлалтай, 2 талд тэгш бус хэмтэй хэт нөсөөжсөн толбуудыг мелазма гэж үзэж байна.

Сэвх, мелазма хоёр энгийн хүний нүдээр ялгаатай харагдах уу?

Нэвчмэл жигд бор толбо, зах хязгаар нь тодорхой биш, толбоны зах хязгаар нь нүдний хэсэгт дуусаж байвал ирмэг тодорхой харагдана.

Ер нь мелазма алга болдог юмуу?

Хэрвээ дааврын гаралтай үүссэн мелазма бол хүүхдээ төрүүлсний дараа, эсвэл жирэмслэлтээс хамгаалах эмээ зогсоосны дараа таны мелазма аяндаа арилна, хэрэв арилахгүй хэдэн сар жил болсон тохиолдолд арьсны эмчийнхээ үгийг сайтар сонсон, үргэлж нарны хамгаалалттай тос хэрэглээрэй. 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл