АРЬСНЫ ХАМГААЛАХ ХАНА буюу Skin barrier гэж юу вэ?
АРЬСНЫ ХАМГААЛАХ ХАНА буюу Skin barrier гэж юу вэ?

2023-07-02 08:33

Бидний арьсны гурван үндсэн давхаргатайн гаднах өнгөн хөрс (epidermis) нь дахиад таван давхаргад хуваагддаг бөгөөд хамгийн гаднах эвэрлэг давхарга нь арьсны хамгаалах хана ч гэж нэрлэгддэг. Үүний хамгаалах бүрхүүл нь эвэрлэг эс болон холесторин, керамид, болон free fatty acid (чөлөөт өөхөн хүчил) гэсэн липидүүдээс бүрддэг.

Эрүүл арьсны хамгаалах давхарга нь нян бактери агаарын бохирдол тоос шороо гэх мэт гадны цочирдуулагчдаас арьсыг хамгаалж, арьсны чийгийг гадагш алдалгүй түгжих гэх мэт олон үүрэгтэй.

Хамгаалах хана гэмтсэн шинж тэмдэг

  • Ямар ч сайн чийгшүүлэгч, тос түрхэсэн холцруутах, арьс таталдах
  • Арьс хэт хуурай хуулраад байгаа хэрнээ жижиг биржрүүнээд гарах
  • Арьсан дахь чийг тослогийн тэнцвэр нь алдсанаар батга гарах
  • Эмзэгшиж үрэвсэхдээ амархан болох, улайлт явагдах
  • Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхэд хорсох

Хамгаалах хана гэмтэх шалтгаан

  • Хэт хуурай цаг агаартай газар гэнэт очиход
  • Арьсаа хэт их гуужуулах
  • Хэт хүчтэй нүүр цэвэрлэгч (гарын саван г.м) хэрэглэх
  • Наранд арьсаа түлж гэмтээх
  • Ретинол арьсанд дасах үе шатад
  • Хэт халуун усаар нүүрээ угаах

Хэрхэн эмчилж бэхжүүлэх вэ?

  • Гуужуулалтаа багасгах
  • Бүлээн усаар нүүрээ угаах
  • Нэмэлт үнэр, өнгө орсон бүтээгдэхүүнээс зайлс хийх
  • Нарны тосоо улам сайн түрхэх
  • pH багатай цэвэрлэгч хэрэглэх
  • Ретинол хэрэглэхээ түр зогсоох

Ямар найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх вэ?



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл