АРЬСНЫ БҮТЭЦ
АРЬСНЫ БҮТЭЦ

2023-07-02 08:25

Арьс нь хүний биений жингийн 12-15 хувийг эзэлдэг бөгөөд 0.5-5мм зузаантай байдаг бөгөөд нүүр, суга, бикини хэсгийн арьс хамгийн нимгэн хэсэг юм.

 

Нүүрний арьс нь дотроо:

·        Энгийн

·        Хуурай

·        Тослог

·        Холимог

·        Эмзэг

Арьсны бүтэц:

·        Арьс нь эпидермис (дээд) өнгөн давхрага нь 0.07-0.12 мм зузаантай байдаг бөгөөд 28 хоногт гуужиж шинэчлэгдэж байдаг

·        Дермис (дунд) жинхэнэ арьсан давхарга

·        Гиподермис (доод) өөхөн давхарга гэсэн гурван давхаргаас бүрдэнэ.


КОЛЛАГЕН болон ЭЛАСТИН гэж юу вэ?

Холбоос эдийн бат бөх ба уян хатан чанарыг тэтгэгч арьсны бүтцийн хамгийн чухал уургууд юм.

 

ФИБРОБЛАСТ гэж юу вэ?

Арьсыг уян хатан байлгадаг эластин уургийг боловсруулдаг. Нас ахих тусам эдгээр нь уян хатан чанараа аажмаар алдан хангалттай хэмжээний эластиныг нийлэгжүүлэх чадвараа алддаг.

Эдийн хөгшрөлт нь 25-30 наснаас эхлэн бүх эд эс, тэр дундаа арьсанд нөлөөлдөг байгалийн биологийн системийн үйл явц юм. Гол шалтгаануудын нэг нь фибробластуудын идэвхтэй нийлэгжилт, арьсны эдэд тархах чадвар буурч, улмаар тэдгээрийн гол бүрэлдэхүүн хэсэг болох гиалуроны хүчил, коллаген, эластин, судасны сүлжээний агууламж буурах явдал юм.

 

Хүний тосны булчирхай их хэмжээний тослогийг үйлдвэрлэн улмаар арьс нь маш ихээр тослогтдог. Хүн бүрийн арьснаас тослог буюу сэбум ялгарч байдаг. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл