''Нүүр цэвэрлэгч БАЛМ гэж юу вэ?''
''Нүүр цэвэрлэгч БАЛМ гэж юу вэ?''

2023-06-28 10:37

Нүүр цэвэрлэгч балм нь тосон цэвэрлэгчийн нэгэн төрөл. Балм нь их өтгөн тул арьс дээрх болон гүн дэхь тоос шороо, бохирдолыг гүн цэвэрлэхээс гадна нүүрний бүх төрлийн будгийг маш сайн задалж өгдөг тул давхар будаг арилгагчийн үүрэг гүйцэтгэдэг. Цэвэрлэж байх үед арьсны өөрийн байгалийн чийгшлийг алдагдуулдаггүй харин ч илүү чийгшүүлж өгдгөөрөө давуу талтай юм. Бүх төрлийн арьсанд тохирдог тул та хуурайшуулна, тослог болгоно гэж айх хэрэггүй. Хэрэв та өдөр бүр нүүрээ буддаг мөн тоосжилт ихтэй газар ажилладаг бол нүүр цэвэрлэгч балмыг сонгож хэрэглээрэй.

Хэрэглэх заавар:

1-р алхам: Хуурай гаран дээрээ зориулалтын халбагаар тохирох хэмжээгээр авч үрж зөөлрүүлнэ.

2-р алхам: Нүүрэндээ 2 гараараа тойрог хэлбэрээр 30сек орчим иллэг хийж будалтыг бүрэн уусгана.

3-р алхам: Нүүрээ бүлээн усаар норгоод 10 сек иллэг хийгээд бүлээн усаар нүүрээ угаана.

Мөн балм ашигласныхаа дараа хөөсөн цэвэрлэгч ашиглавал арьсны гүн дахь бохирдол бүр мөсөн байхгүй болно.

Дутуу цэвэрлэсний улмаас нүүрэнд нүхжилт гэх мэт өөр олон төрлийн асуудал үүсдэг тул та зориулалтын бүтээгдэхүүн ашиглаж цэвэрлэж байгаарай. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл