10 төрлийн НҮҮРНИЙ МӨС бэлтгэж сурцгаая
10 төрлийн НҮҮРНИЙ МӨС бэлтгэж сурцгаая

2023-04-01 13:20

Батгашилт болон цэвэрлэгээ дутуу хийснээс болж нүүрний арьсанд нүхжилт үүсдэг. Батгыг шахчихаад дараа нь нүхжилтийг агшаах ямар нэгэн арчилгаа хийдэггүйгээс үүдэн нүхжилт томрох нь бий.

Мөс нүүрний нүхийг агшааж толигор болгодог тул нүхжилтэнд маш үр дүнтэй байдаг талаар өмнөх зөвлөгөөгөөрөө дурдсан бол https://kangaroomommy.mn/posts/18063 энэ удаад нүүрний мөсөө хэрхэн бэлтгэх болон хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл хүргье.


Ингээд гэрийн нөхцөлд бэлтгэж болохуйц 10 аргыг хуваалцья 🤞



 1. Сарнайтай мөс

Сарнайтай мөс нь танд байгалийн гэрэлтсэн сайхан арьсыг бэлэглэх болно. Мөсөөр нүүрээ үрснийхээ дараа зөөлөн массаж хийж өгө нь илүү үр дүнтэй байх болно. Хэрвээ та нүүрээ будахынхаа өмнө сарнайтай мөсөө хэрэглэвэл нүүрний будаг илүү тогтоц сайтай, сайхан харагдах болно гэдгийг бүү мартаарай.


2. Шоколадтай мөс 

Нэг халбага шоколад эсвэл какао нунтаглан устай хольж хөлдөөгөөд хэрэглээрэй. Хэрвээ таны арьс хуурайшдаг бол сүүтэй хольж болно. Ингэхдээ массаж хийж өгвөл таны арьсыг чангалж, толигор болгох болно.


3. Ногоон цайтай мөс 


Ногоон цайтай мөс нь арьсыг залуужуулж, цайруулж, батга болон нүхжилтийг багасна. Ногоон цайгаа нэг аяга буцалсан усанд хандлаад хөлдөөгөөрэй. Үүнийг хэрэглэхдээ массаж хийх өгөхөө бүү мартаарай.


4. Тарвастай мөс 

Арьсанд хамгийн ач тустай жимснүүдийн нэг бол тарвас юм. Юуны өмнө тарвасаа дөрвөлжин хэрчиж хөлдөөгөөрэй. Ингээд бэлэн болмогц нь 3-5 минут үрж, нүүрэндээ зөөлөн массаж хийж өгвөл таны арьс эрүүл, гэрэлтсэн, өөгүй болох болно.


6. Лимонтой мөс 

Лимонтой мөс нь арьсыг цайруулж, батгыг багасгаж, цайруулах шилдэг арга юм. Нэг ширхэг лимоны шүүсийг шахаад устай холиод хөлдөөнө. Үүний дараа мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй. 


7. Сүүтэй мөс 

Сүү нь арьсыг цайруулж, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэнд хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө. 


8. Амтат жүржтэй мөс 

Жүрж нь витамин C болон антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн юм. Жүржний шүүсийг хэвэнд хийж хөлдөөгөөд 3-5 минут нүүрэндээ зөөлөн массаж хийх маягаар үрнэ. Энэ нь таны арьсыг гэрэлтсэн, өөгүй болгох болно. 


9. Гааны навчтай мөс 

Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдвэл илүү тохиромжтой. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Энэ арга нь арвсанд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. 


10. Өргөст хэмхтэй мөс

Арьсыг хамгийн сайн чийгшүүлдэг бүтээгдэхүүний нэг бол өргөст хэмх юм. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой. Өргөст хэмх нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг сэргээж тайвшруулах үйлчилгээтэй. Үрчлээ болон хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлнэ.


👉Нүүрээ цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө алчууранд ороож, нүүрээ арчдаг. Энэ аргыг хуурай арьстай хүн бол 7 хоногт 2 удаа, тослог арьстай хүн өнжөөд 1 хийхэд болно. Дараа нь тэжээлийн тос түрхээд 30-40 минутын дараа нүүрнээсээ тосоо арчиж авна.

Мөсөөр нүүрээ тогтмол арчих нь арьсыг хэт хуурайшуулдаг тул тохируулан хэрэглэхийг зөвлөе.




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл