Хаврын хавсаргатай өдрүүд эхлэхээр хүмүүсийн дархлаа суларч, өвчлөх эрсдэл нэмэгддэг. Иймд дархлаагаа сэргээж, хоол тэжээлээр дамжуулан биед хэрэгцээтэй витамин, амин дэмийг авч байх нь чухал. Гэхдээ түүнээс чухал нь таны биед ямар төрлийн витамин дутагдаж байгаа, түүнийгээ ямар хоол тээжээлээр дамжуулан авч болохыг мэдэх явдал. Тиймээс витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүд, юугаар нөхөж болох вэ, мөн витамины зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мэдээлллийг хүргэж байна.
Арьс хуурайших, хараа муудах, сонсгол муудах, үнэрлэх мэдрэмж буурах, амтлах мэдрэмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А нь лууван улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас өндгөнд их хэмжээтэй агуулагддаг.
Завьж уруул хагарах,чих хамар орчмын арьс гэмтэх, жин хасагдах, нулимс гоожих, гэрэл гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, зэрэгт агуулагддаг байна.
Толгой өвдөх, үс, хумс хэврэгшинэ, даралт буурах, ядаргаанд орох, ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцгэн байцаа,тараг, банан, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.
Шүд хорхойтох, амархан ядрах, шөрмөс татах, үс болон хумс хугарамтгай болох, өвчлөлмтгий болох шинж тэмдэг илэрнэ. Дунджаар 500-700 мг-аар хэрэглэх нь зүйтэй. Кальци тослоггүй тараг, бяслаг, савлагдсан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, кальцжуулсан оронже хар чавганд агуулагддаг.
Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дуршил, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Витамин В1 нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 м.граммаар хэрэглэнэ.
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг. Витамин В3 нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300 м.грамм.
Дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Амуу буудай, мөөг, яргай загас, талх исгэгч, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг.
Нар салхинд гарахгүй бол D-ийн төрлийн витамин дутагддаг. Витамин D нь сардина загас, яргай загас, мөөг өндөг, сүү, амуу буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.
Бие дээгүүр хөх толбо гардаг, буйл дээшээ шуугддаг зэрэг өөрчлөлтүүд гардаг. Витамин С цэцгэн байцаа, хулуу, orange, хаан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лемон, манго, сонгино, огурцы зэрэгт их хадгалагддаг.
Гүйлгэх, шөрмөс татах, нойргүйдэх, даралт ихсэх, хавагнах шинж тэмдгүүд илэрнэ. 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг. Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодыг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд тохиромжтой. Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр агуулагддаг байна.
С витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл ходоодны шархлааг сэдрээдэг.
Витамин илүүдсэн үед ямар витамин гэдгээс шалтгаалаад илрэх шинж тэмдэг нь өөр өөр байдаг.
Бие загатнах, ойр ойрхон шээс хүрэх, гүйлгэх зэргээр янз бүрийн шинж тэмдэг биед илэрнэ. Хүн өөрөө ч шинж тэмдгээс нь мэдэж болно. Нэмэлт витамин ууж байх үед аманд амтагдаад, эсвэл шээснээс үнэртэж эхэлдэг. Тийм үед нэмэлт витамин уухаа болих хэрэгтэй.
Витамин хэрэглэхдээ анхаарах зүйлс